Untitled Document

”ТББ-ын ёс зүйн зарчим”-д нэгдэн орох

“Монголын төрийн бус байгууллагын ёс зүйн зарчим” нь байгууллагын баримтлах ёс зүйн хэм хэмжээг тодорхойлж, хараат бус байдлыг хангах, үйл ажиллагааг нь олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг нь дээшлүүлэх зорилготой.

Энэхүү зарчмыг мөрдснөөр ТББ үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлэх, тогтвортой байдлыг хангах, цар хүрээгээ өргөжүүлэх, олон нийт, сонирхогч талуудын итгэлийг хүлээж, дэмжлэг авах таатай нөхцөл бүрдэнэ.

Энэхүү зарчимд ТББ сайн дураараа нэгдэнэ.

”ТББ-ын ёс зүйн зарчим”-д нэгдэн орох хүсэлтэй ТББ дараах маягтыг бөглөж ДЕМО-ийн хаягаар ирүүлнэ.

“ТББ - ын ЁС ЗҮЙН ЗАРЧИМ”-ыг БАТЛАХ МАЯГТ (MS Word болон PDF хувилбар)