Өнөөдөр: 2018-01-16
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Улс орнуудын туршлага

Румын улс

1%-ийн тухай хуулийг Румын улсад батлуулсан үйл явц

Мона Муска, Парламентын гишүүн, Либерал намын дэд ерөнхийлөгч

Хориа Терпе, Мона Мускагийн зөвлөх, судлаач

1%-ийн тухай хуулийг Румын улсад 2003 оны 12 дугаар сарын 13-нд баталсан. Уг хуулийг боловсруулж батлуулсан үйл явц нь хоёр онцлог талтай:

• Энэхүү санаачлагыг улс төрчдийн зүгээс иргэний нийгэмтэй байгуулсан түншлэлийн үндсэн дээр гаргасан.

• Санаачлагыг сөрөг хүчний улс төрийн нам гаргаж, нөлөөллийн кампанит ажил явуулсны үр дүнд эрх баригч болон парламентын бусад намуудаар дэмжигдсэн.

Эдгээрээс гадна Румыны туршлага нь хэд хэдэн онцлог шинжтэй байлаа. 2%-ийн тухай хууль батлуулахыг эрмэлзсэн боловч үүнийг парламент 1% болгож баталсан. 1%-ийн тухай асуудлаар бие даасан хууль бий болгохыг зорьсон ч энэ нь санхүүгийн хуулинд л заалт болж орсон. Уг хуулийг батлуулах үйл явц маш эрчимтэй буюу 6 сарын дотор явагдсан. Олон нийтэд энэхүү бололцоог таниулахад дээрх хугацаа хангалтгүй байсан тул хууль 2005 оноос хэрэгжиж эхлэхээс өмнө энэ ажлыг хийх шаардлагатай байна.

1%-ийн тухай Румыны хуулийн эрх зүйн үндэс

Румын улсад уг хуулийг батлуулахын төлөө хийсэн лобби үйл ажиллагаа нь 2003 оны 11 дүгээр сарын сүүлчээр парламентад хэлэлцүүлэхээр засгийн газраас өргөн барьсан Санхүүгийн шинэ хуулийг боловсруулсан үетэй давхцсан нь ихээхэн тус дөхөм болсон. Иймээс 1%-ийн тухай заалт нь Санхүүгийн тухай хуулинд (571/2003 тоот хууль, 3 дугаар хэсэг. Орлогын татвар, 10 дугаар бүлэг, Жил бүрийн орлогын албан татвар, зүйл 90) оруулсан нэмэлт өөрчлөлтийн хэлбэрээр батлагдсан.

Хуулиас иш татвал:

“(2). Тухайн жилийн орлогын албан татварын 1%-тай тэнцэхүйц мөнгийг холбоо, сангуудын талаарх засгийн газрын 26/2000 тоот захирамжид нийцсэн үйл ажиллагаа явуулж буй ашгийн төлөө бус байгууллагуудад шилжүүлэхдээ татвар төлөгчид өөрсдөө сонголт хийх эрхтэй.

(3). Орлогын албан татварын 1%-тай тэнцэх мөнгөний хэмжээг гаргаж, шилжүүлэх үүргийг ажил олгогч буюу эсвэл эрх бүхий санхүүгийн байгууллагад ногдуулна.

(4) Энэхүү зүйлийн (2) ба (3) дугаар заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Сангийн сайдын тушаалаар баталж мөрдөнө.”

Анхны хувилбараар дээрх нэмэлт өөрчлөлт нь аж ахуйн нэгжүүдэд ч мөн хамаарахаар байсан боловч эрх баригч намтай тохиролцоо хийснээр энэ санааг хүчингүй болгосон. Оронд нь Румыны татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нь бизнесийн орлогынхоо 3 хүртлэх хувийг (татварынхаа 20-иос дээшгүй хувийг) хандивт зориулсан тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй байхаар болсон.

1%-ийн тухай хуулийг боловсруулсан үе шатууд

Румын улсад 1%-ийн тухай хуулийг боловсруулсан үйл явцыг 5 үе шатанд хувааж болно: бэлтгэл ажил, эхлэлийн үе шат, тэмцэл, тэмцлийн оргил үе болон ялалт. Уг үйл явц нь 2003 оны 8 дугаар сараас мөн оны 12 дугаар сарын 13 хүртэл үргэлжилсэн. Дээрх үе шатуудыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:

Үе шат 1: Бэлтгэл ажил

1. Үзэл баримтлалыг боловсруулах

2. Ажлын хэсгийн хүрээнд нэгдмэл байр суурьтай болох

3. Хамтран ажилладаг ТББ-уудтай зөвшилцөх

Үет шат 2: Эхлэл

4. Иргэний нийгмийн төлөөлөгчдөд үзэл санааг танилцуулж хэлэлцэх

5. Нөлөөллийн кампанит ажлын төлөвлөгөө гаргах

Үе шат 3: Тэмцэл

6. Хуулийн төслийн талаар Сангийн сайдтай тохиролцоонд хүрэх

7. ТББ-уудын зүгээс идэвхтэй дэмжлэг авч шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах

8. ТББ-уудын гарын үсэг цуглуулах үндэсний хэмжээний кампанит ажил өрнүүлэх

9. Парламентад суудалтай ардчилсан бүх намуудын дэмжлэгийг авах зорилгоор лобби хийх

10. Олон улсын байгууллагуудад лобби хийж дэмжлэгийг нь хүртэх

Үе шат 4: Тэмцлийн оргил үе

11. Хууль санаачлагчид, Сангийн сайд, дипломат байгууллагын төлөөлөгчид болон ТББ-ууд зэрэг бүх талуудын оролцоотой хурал зохион байгуулах

12. Хуулийн төслийг парламентын төсөв, санхүүгийн байнгын хороонд хүргүүлэх; байнгын хороонд лобби хийх

13. Нэмэлт өөрчлөлтийг парламентын нэгдсэн хуралдаанаар дэмжих

Үе шат 5: Ялалт

14. Ялалт байгуулж үр дүнд нь үнэлгээ хийх.

Үе шат 1: Бэлтгэл ажил

1. Үзэл баримтлалыг боловсруулах . Румыны ТББ-уудад тулгамдсан бэрхшээлүүдийг судалж үзэхэд гол асуудал нь өнөөгийн санхүүжилтийн тогтолцоо нь тэдний төлөвлөсөн зорилтыг гажуудуулахад хүргэж буй явдал гэдэг нь харагдсан. Ашгийн төлөө бус байгууллагуудад тохиолддог улс төрөөс хараат байх үр өгөөжгүй төслүүд хэрэгжүүлэх, олон нийтийн итгэлийг хүлээж чадахгүй байх зэрэг бэрхшээлүүд нь ТББ-уудын санхүүжилтийн тогтолцоотой холбоотой тул үүнийг шийдвэрлэхэд чиглэсэн тодорхой алхам шаардлагатай.

Румыны ТББ-уудын санхүүжилтийн өнөөгийн тогтолцоо нь Төв ба Зүүн Европын бусад орнуудынхтай олон талаараа төстэй. Хандив, гишүүдийн төлсөн татвар, бизнесийн үйл ажиллагаануудаас гадна ТББ-уудын гол эх үүсвэр нь төсөл, хөтөлбөрийн санхүүжилт байдаг. Ихэнх төсөл нь гадаадын хандивлагчдын дэмжлэгээр хэрэгждэг бол маш цөөхөн нь Румыны төрөөс санхүүждэг.

Нэг л төрлийн санхүүгийн эх үүсвэр давамгайлж буй нь дараах бэрхшээлийг үүсгэдэг: ТББ-ууд ард иргэд буюу төслийн үр шимийг хүртэгчдээсээ улам бүр хөндийрөхөд хүргэдэг. ТББ-уудын үйл ажиллагаа нь олон нийтэд чиглэсэн байдаг ч тэд санхүүжүүлэгчийнхээ шаардлагад нийцүүлэхийн төлөө ажилладаг тул зорилтот бүлгийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүйд хүрдэг. Учир нь олон нийтийн хэрэгцээ шаардлагыг санхүүжүүлэгч өөрийн үзэмжээр дүгнэж мөнгө олгохдоо тодорхой болзлуудыг тавьдаг. ТББ-ууд энэхүү шаардлагад нь нийцүүлэн үйл ажиллагаагаа өөрчилж аль аль нь сэтгэл хангалуун үлддэг бол харин төслийн үр шимийг хүртэгч иргэдийн бодит хэрэгцээ хангагдаагүй хоцордог. Эцсийн хэрэглэгчид болон олон нийтэд хүсч хүлээж байснаас нь огт өөр үйлчилгээ үзүүлэх нь элбэг тул олон ТББ-ын үйл ажиллагаа “нийгэмд хэрэгцээгүй” болоход хүрдэг.

Дүгнэж хэлэхэд төслийн үр шимийг хүртэгчдийн хэрэгцээ (орц) болон үүнийг нь хангахын тулд ТББ-уудаас үзүүлж буй үйлчилгээг (гарц) хооронд нь уялдуулах асуудлыг гагцхүү санхүүжүүлэгч л шийдэж байна. Ингэхдээ ТББ-уудын хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааг гажуудуулах тохиолдол олонтаа гардаг.

ТББ-уудын үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоог сайжруулах хэд хэдэн бололцоог судалж хамгийн оновчтой шийдэл нь дээр дурьдсан 1%-ийн механизм гэж дүгнэсэн. Эхэн үед бид орлогын татварынхаа 30 хүртлэх хувийг ТББ-уудад зориулах боломжийг татвар төлөгчдөд олгох нь зүйтэй гэж бодож байсан. Энэ арга хэмжээний улмаас улсын төсөвт учирч болох дарамтыг үгүй хийх арга нь төрөөс явуулж ирсэн үйлчилгээнүүдийг ТББ-уудад шилжүүлэн хариуцуулах явдал гэж үзсэн.

Бид судалгаа хийж, 1%-ийн тухай хууль гэж нэрлэгддэг механизмыг Унгар улс хэдийн хэрэгжүүлээд эхэлснийг олж мэдсэн. Бид бусад орнуудад хэрэгжүүлж буй ТББ-уудын санхүүжилтийн бодлогыг үргэлжлүүлэн судалж, олон улсын хамтын нийгэмлэгээс дэмжлэг хайсан.

Бидний боловсруулсан стр а теги нь хоёр зарчим, 4 зорилт, 3 шаардлагад тулгуурлаж байсан. ТББ-уудын бие даасан хараат бус байдал болон нийгэмд хэрэгцээтэй үйл ажиллагаа яву у лах гэсэн хоёр зарчимд үндэслэн дараах 4 зорилтыг дэвшүүлсэн:

• ТББ-уудын санхүүгийн хараат бус байдлыг баталгаажуулах

• ТББ-уудын улс төрийн хараат бус байдлыг баталгаажуулах

• Нийгэмд хэрэгцээтэй үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж буй ТББ-уудад чөлөөт зах зээл олгоход чиглэсэн санхүүгийн оновчтой механизм бүрдүүлэх

• Төрөөс үзүүлж буй зарим үйлчилгээг ТББ-уудад хариуцуулах

Энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд дараах 3 хүчин зүйлс шаардлагатай:

• Төрийн зарим үүргийг ТББ-уудад аажмаар шилжүүлэх бодлоготой уялдсан төсвийн орлогоос шууд санхүүжүүлэх систем

• Лобби/ нөлөөллийн үйл ажиллагаануудыг зохицуулсан хууль

• Шууд ардчиллыг дэмжсэн бодлого

Энэхүү тогтолцоо нь чанартай үйлчилгээ үзүүлэх, төрийн албаны салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх, ардчиллыг бэхжүүлэх зэрэг нийгмийн чухал зорилтуудыг өрсөлдөөний үндсэн дээр биелүүлэх чадавхи ТББ-уудад байгаа гэсэн үзэл санаанд тулгуурласан. ТББ-ууд нь орон нутгийн хүн амтай нягт холбоотой ажиллаж, шаардлагатай өөрчлөлтүүд хийгдэхэд нөлөөлж чадна гэж үзсэн.

2. Ажлын хэсгийн хүрээнд нэгдмэл байр суурьтай болох .

Энэхүү стратегийн баримт бичиг нь Либерал намын ажлын хэсгийнхний талархлыг хүлээж улмаар түүнийг нэн даруй амьдралд нэвтрүүлж, тогтвортой хэрэгжүүлэхэд шаардлагатай алхмуудыг явуулах талаар шийдвэр гаргахад хүргэсэн.

3. Хамтран ажилладаг ТББ-уудтай зөвшилцөх . Стратегийн баримт бичгийг Либерал намын Иргэний нийгмийн хорооны гишүүдийн дунд хэлэлцүүлэхэд тэд мөн дэмжиж хүлээн авсан. Ийнхүү хэлэлцсэний үр дүнд энэхүү стратегийг боловсронгуй болгож, давуу болон сул талуудыг нь илрүүлж дүн шинжилгээ хийсэн.

Үет шат 2: Эхлэл

4. Иргэний нийгмийн төлөөлөгчдөд үзэл санааг танилцуулж хэлэлцэх. 2003 оны 9 дүгээр сарын 12-13-нд Синаяад зохион явуулсан семинарын үеэр Либерал намын боловсруулсан стратеги болон татвар төлөгчдийн мөнгөнөөс ТББ-уудад шууд санхүүжилт олгох тухай санааг Румыны томоохон 40 ТББ-уудын төлөөлөгчдөд танилцуулсан. Семинарт оролцогчидсанал болгож буй механизмд янз бүрийн байр сууринаас хандсан ба энэ системийн талаар ТББ-уудад төрсөн эхний ойлголт нь нэлээд зөрчилтэй байсан. 2 хоногийн эрчимтэй хэлэлцүүлгийн эцэст уг хуулийг Румынд батлуулж хэрэгжүүлэхийн төлөө хуралд оролцсон ТББ-ууд нэгдмэл үзэл санаатайгаар идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахаа амласан.

5. Нөлөөллийн кампанит ажлын төлөвлөгөө гаргах . Синаяад явагдсан семинарын төгсгөлд нөлөөллийн кампанит ажлын төлөвлөөг гаргасан. Тухайн үед бид бие даасан хууль гаргуулах замаар дээрх механизмыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байсан. Хуулийн төслийг боловсруулж 2004 оны 3 дугаар сард багтаан парламентад өргөн барьж хэлэлцүүлнэ гэсэн бодолтой байв.

Үе шат 3: Тэмцэл

6. Хуулийн төслийн талаар Сангийн сайдтай тохиролцоонд хүрэх .

ТББ-уудын төлөөлөгчид, Сангийн сайд Михай Танасескутэй 2003 оны 9 дүгээр сарын 30-нд уулзаж, орлогын татварын тодорхой хувийг ТББ-д шилжүүлэх механизмын талаар анх удаа танилцуулсан. Дараа нь 2003 оны 10 дугаар сарын 2-нд ТББ-уудын төлөөлөгчид парламентын гишүүн Мона Мускатай хамт Сангийн сайдтай уулзаж, дээрх асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан. Сайд энэ үзэл санааг зарчмын хувьд дэмжиж, түүнийг хуульчлан баталгаажуулах хамгийн оновчтой бөгөөд хурдан арга нь Санхүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлтийн хэлбэрээр оруулах явдал гэж зөвлөсөн. Тухайн үед Санхүүгийн хуулийн шинэ төслийг парламентад өргөн барихад бэлэн болоод байсан юм.

7. ТББ-уудын зүгээс идэвхтэй дэмжлэг авч шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах .

Парламентын гишүүн Мона Муска ТББ-уудтай 2003 оны 10 дугаар сарын 30-нд Бухарестын Либерал судалгааны хүрээлэнд уулзаж, нөхцөл байдалд гарсан өөрчлөлтүүдийн талаар танилцуулж, Санхүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтийн хэлбэрээр 2%-ийн тухай заалтыг оруулах бололцооны талаар ярилцсан. Үүний тулд үйл явцыг яаж хурдавчлуулах вэ гэдгийг уулзалтын үеэр хэлэлцэв. ТББ-уудын гарын үсгийг цуглуулах кампанит ажлыг богино хугацаанд явуулж холбогдох талуудыг оролцуулсан хурлыг зохион байгуулах үүргийг Румыны хоёр том ТББ болох Нээлттэй нийгэм сан ба Иргэний нийгмийн хөгжлийн санд даалгахаар шийдсэн. Мона Мускагаас гадна парламентад суудалтай бусад гурван ардчилсан намаас тус бүр нэг гишүүнийг нэмэлт өөрчлөлтийн төслийн санаачлагчаар татан оролцуулах шийдвэр гаргасан. Кампанит ажилд дэмжлэг авах зорилгоор олон улсын байгууллагуудыг ч мөн оролцуулах нь зүйтэй гэж үзсэн. Уулзалтын үеэр дээрх кампанит ажлыг “2%-ийн санаачлага” гэж нэрлэхээр тогтсон.

8. ТББ-уудын гарын үсэг цуглуулах үндэсний хэмжээний кампанит ажил. Нээлттэй нийгэм сан болон Иргэний нийгмийн хөгжлийн сангаас удирдан явуулсан ТББ-уудын кампанит ажлыг Румыны олон ТББ нэн даруй идэвхтэй дэмжсэнээр хуулийн төслийг дэмжсэн 200 гарын үсгийг 4 хоногт багтаан цуглуулж, ТББ-уудын саналыг авсан.

9. Парламентад суудалтай ардчилсан бүх намуудын дэмжлэгийг авах зорилгоор лобби хийх .

Парламентад суудалтай ардчилсан бусад намуудын төлөөлөгчид нь дээрх хуулийн төслийн санаачлагчаар оролцож гарын үсэг зурах саналыг хүлээж авсан. Либерал намын Мона Мускагаас гадна хуулийн төслийг парламентад Эмиль Бок (Ардчилсан нам), Виорель Хребенсиус (Социал демократ), сенатор Марко Белла (Румын дахь унгар үндэсний цөөнхийн ардчилсан холбоо) нар өргөн барихаар болсон.

10. Олон улсын байгууллагуудад лобби хийж дэмжлэгийг нь хүртэх . Парламентын гишүүн Мона Муска Европын холбоо, АНУ, Герман, Францын элчин сайд нар болон бусад дипломат төлөөлөгчидтэй уулзахад “2%-ийн санаачлага”-ыг сэтгэл санааны хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Үе шат 4: Тэмцлийн оргил үе

11. Хууль санаачлагчид, Сангийн сайд, дипломат байгууллагын төлөөлөгчид болон ТББ-ууд зэрэг бүх талуудын оролцоотой хурал зохион байгуулах .

Нээлттэй нийгэм сан болон Иргэний нийгмийн хөгжлийн сангаас 2003 оны 12 дугаар сарын 8-нд зохион байгуулсан уулзалтанд Сангийн сайд, хуулийн төслийг санаачлагч парламентын гишүүд, дипломат байгууллагын төлөөлөгчид болон ТББ-ууд оролцсон. 2%-ийн санаачлагыг парламентаар хэлэлцэх үед болон ирээдүйд хэрэгжүүлэхэд нь талууд дэмжлэг үзүүлэхээ амласан.

12. Хуулийн төслийг парламентын Төсөв, санхүүгийн байнгын хороонд хүргүүлэх; байнгын хороонд лобби хийх .

Нэмэлт өөрчлөлтийг хамгийн эцсийн мөчид (Санхүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах албан ёсны хугацаа дууссанаас 10 минутын хойно) буюу Төсөв санхүүгийн байнгын хорооны хуралдаан болох өглөө ТББ-уудын төлөөлөгчидтэй зөвшилцөж тогтсон хувилбараар парламентад өргөн барьсан. 12 дугаар сарын 8-аас хэдхэн хоногийн өмнөх хугацаанд хүлээж авсан хуулийн төсөлтэй холбогдсон саналуудыг хавсаргаж байнгын хороонд хүргүүлсэн. Мөн “2%-ийн санаачлага”-ын талаарх холбогдох мэдээлэл материалыг хорооны гишүүдэд өгсөн. Эцэст нь байнгын хороо хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталсан боловч орлогын татварын 2%-ийг бууруулж 1% болгосон. Аж ахуйн нэгжүүдэд холбогдсон заалтыг хүлээж аваагүйн шалтгаан нь засгийн газраас өргөн барьсан Санхүүгийн хуулинд аж ахуйн нэгжүүдийн өгсөн хандивт татварын хөнгөлөлт үзүүлэх тухай заалт аль хэдийн орсон явдал байлаа.

13. Нэмэлт өөрчлөлтийг парламентын нэгдсэн хуралдаанаар дэмжих . 2%-ийн тухай төсөлд Төсөв санхүүгийн байнгын хорооноос өөрчлөлт оруулахаар шийдсэнтэй санал нэгдэхгүй байгаагаа парламентын нэгдсэн хуралдааны үеэр хатагтай Мона Муска илэрхийлсэн. Эцэст нь уг хуулийн төслөөр парламентын нийт гишүүдийн дунд санал хураалт явуулж эрх баригч Социал демократ нам байр сууриа илэрхийлж, улмаар 1%-ийн тухай нэмэлт өөрчлөлтийг 2003 оны 12 дугаар сарын 13-нд баталсан юм.

Үе шат 5: Ялалт

14. Ялалт байгуулж үр дүнд нь үнэлгээ хийх. Лобби үйл ажиллагааны эцэст о рлогын татварын тодорхой хувийг ТББ-уудад олгох зарчим Санхүүгийн хуулинд тусгагдсаныг тэмцэл ялалтанд хүрсэн гэж үзэж болно. Харамсалтай нь санал болгосон 2%-ийг бууруулж 1% болгосон ба бие даасан хуулийн хэлбэрээр бус харин Санхүүгийн хуулийн заалт болгон баталсан. Энэ нь ирээдүйд нэмэлт өөрчлөлт хийх асуудлыг хүндрэлтэй болгож байна. Ямар ч гэсэн Румын улс 1%-ийн тухай хуультай болсон нь томоохон ахиц дэвшил юм.

Дүгнэлт

Орлогын татварын тодорхой хувийг ТББ-уудын санхүүжилтэнд зарцуулах тухай хуулийг Румынд батлуулах үйл явц нь улс төрийн санаачлагад тулгуурлан Либерал нам болон ТББ-уудын хооронд нягт хамтран ажилласны үр дүнд амжилтанд хүрсэн юм. Энэхүү үйл явц маш богино хугацаанд зохион байгуулалттай явагдсан. Энэ үед талууд санал нэгдэхгүй байсан асуудлууд нь гагцхүү техникийн чанартай зүйлүүд байлаа. Уг хуулийн төслийг сөрөг хүчний нам өргөн барьсан тул эрх баригч нам засгийн газар, сангийн яам, парламентын олонх болон парламентын бүлгүүдийн удирдлагуудад хүчтэй шахалт үзүүлж нөлөөлөх шаардлага тавигдаж байв. Сангийн яамтай хамтран ажилласан явдал болон парламентын гишүүн Мона Мускагийн тавьсан хүчин чармайлт нь бодит үр дүнд хүргэсэн ба үүнд бүх нийтийн сонгууль ойртож байсан нь ч мөн нөлөөлсөн.

Дээрх үйл явцыг эргэн харахад лобби үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэн гэж дүгнэж болохоор байна. 1%-ийн тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж, улам боловсронгуй болгоход чиглэсэн дараагийн алхмуудыг 2004 онд боловсруулах шаардлагатай. Хуулийг хэрэгжүүлэх журмыг Сангийн яамаар батлуулах шаардлагатайгаас гадна ТББ-уудад олгох татварын хувь хэмжээг 2%-д хүргэх, 2005 оноос хэрэгжиж эхлэх 1%-ийн механизмын асуудлаар олон нийт болон ТББ-уудын дунд мэдээллийн кампанит ажил өрнүүлэх, төрийн зарим үйлчилгээг ТББ-уудад хариуцуулах бодлогыг хэрэгжүүлэх зэрэг олон чухал ажлыг хийх хэрэгтэй байна.

ТББ-ууд улс төрийн намуудаас хараат байгаа, олон нийтийн итгэлийг хүлээж чадаагүй, санхүүгийн эх үүсвэрүүд нь хязгаарлагдмал байгаа зэрэг тулгамдсан олон бэрхшээлийг зөвхөн 1%-ийн механизмыг нэвтрүүлэх замаар шийдвэрлэх боломжгүй. Румын улс ийм хуультай болсон нь дээр дурьдсан олон бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн оновчтой арга замуудыг эрэлхийлэхэд тус дөхөм болсон гэж найдаж байна.

 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.