Өнөөдөр: 2018-01-16
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Улс орнуудын туршлага

1%-ийн тухай хуулийн харьцуулалт

АСУУДАЛ
УНГАР
СЛОВАК
ЛИТВА
ПОЛЬШ
ТББ-уудад олгох татварын хувь хэмжээ
Хүн амын орлогын албан татварын 1+1%
Хүн амын ба аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тус бүр 2%
Хүн амын орлогын албан татварын 2%
Хүн амын орлогын албан татварын 1%
Татварт төлсөн мөнгөнийхөө хувийг аль ТББ-д зориулахыг хэн шийдэх вэ?
Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгч иргэд, үүнд хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон фермерүүд мөн хамаарна.
Орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгч иргэд, хуулийн этгээдүүд. (2004 оны байдлаар. Өмнө нь энэ заалт зөвхөн хувь хүмүүст хамаарч байсан.)
Литвад байнга оршин суугч, Орлогын албан татварын хуулийн дагуу татвар төлөгч хувь хүмүүс
Хүн амын орлогын албан татварын хуулийн дагуу татвар төлөгч хувь хүмүүс болон Хөдөө аж ахуйн татварын хуулийн дагуу татвар төлөгч фермерүүд.
1% (2%)-ийн хөрөнгийг хэн хүртэх эрхтэй вэ?

(а) Эхний 1%:

- Хуулийн дагуу бүртгүүлсэн холбоод, сангууд, олон нийтийн сангууд;

- Унгарын шинжлэх ухааны академи, Үндэсний шинжлэх ухааны судалгааны сан, Унгарын дуурийн театр зэрэг төрийн зарим байгууллага;

- Үндэсний хэмжээний төрөлжсөн музейнүүд;

- Төв ба орон нутгийн засгийн газрын дэмжлэгтэй соёлын зарим байгууллагууд.

(б) Хоёрдахь 1%:

- Сүм хийд, шашны байгууллага, нийгэмлэгүүд;

- Тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусгасан тэргүүлэх чиглэлийн зорилтууд

Төрийн бус байгууллагууд (ТББ):

- Дөрвөн төрлийн ТББ-ууд (иргэний холбоод, сангууд, хөрөнгө оруулалтын бус сангууд, нийтийн ахуйн үйлчилгээ эрхэлж буй ашгийн төлөө бус байгууллагууд);

- Соёлын яаманд бүртгэлтэй сүм хийд, шашны нийгэмлэгүүд;

-Олон улсын чанартай байгууллагууд ( Дотоод явдлын яаманд бүртгэлтэй, жишээ нь: Олон улсын ТББ-ын төлөөлөгчийн газрууд);

- Словакийн улаан загалмайн нийгэмлэг.

ТББ-ууд буюу олон нийтийн байгууллагууд (Хүмүүнлэгийн болон ивээн тэтгэх үйл ажиллагааны хуулийн дагуу татвараас чөлөөлөгдсөн хандив авах эрхтэй):

- Бүртгэлтэй бүх ТББ-ууд (нийгмийн байгууллагууд, холбоод, хүмүүнлэгийн болон ивээн тэтгэлгийн сангууд, олон нийтийн агентлагууд)

- Сүм хийд, шашны нийгэмлэгүүд ба төвүүд;

- Үйлдвэрчний эвлэл;

- Олон нийтийн бүх байгууллагууд (сургууль, музей, эрүүл мэндийн байгууллагууд.).

Нийтэд үйлчилдэг статустай байгууллагууд:

- ТББ-ууд (нэн тэргүүнд сангууд, холбоод);

- Олон нийтэд үйлчилдэг шашны байгууллагууд;

- Нутгийн захиргааны холбоод.
Салбарууд бүхий үндэсний хэмжээний байгууллагуудад ямар журам үйлчлэх вэ?
Орон нутагт бүртгэлтэй ашгийн төлөө бус байгууллагууд нь 1%-ийн хөрөнгийг хүртэх эрхтэй.
Хуулийн статустай салбарууд нь 2%-ийн хөрөнгийг төв байгууллагаас үл хамааран хүртэх эрхтэй. Үүнийг нь төв байгууллага нь зөвшөөрч дэмжсэн байх ёстой.
Ихэнх салбарууд нь бие даасан хуулийн этгээд болж 2%-ийн хөрөнгийг хүртэнэ. (ТББ-уудын тухай шинэ хууль батлагдснаар энэ журам өөрчлөгдөж, салбарууд бие даасан хуулийн этгээд байхаа болино. Энэ үйл явц 2004 онд явагдана.)
Үндэсний хэмжээний байгууллагуудын салбарууд нь орон нутгийн ТББ-д тооцогдож 1%-ийн хөрөнгийг хүртэнэ. Гэхдээ заавал нийтэд үйлчилдэг статустай байх ёстой.
Татварын хөрөнгөнөөс хүртэхийн тулд ямар шалгуурыг хангах вэ?

- Мөнгө авч эхлэхээс 2-оос доошгүй жилийн өмнө бүртгэгдсэн байх;

- Олон нийтэд үйлчилгээ үзүүлэхдээ шилдэгт тооцогдсон байгууллага нь 1 жилийн өмнө бий болсон ч хүртэх эрхтэй;

- Үүсгэн байгуулсан баримт бичигт дурьдсанчлан нийтэд үйлчилгээ үзүүлээд 1-ээс доошгүй жил болж буй;

- Тодорхой байршил, хаягтай байх;

- Дотоод, гадаадад амьдарч буй унгарчуудын эрх ашигт үйлчилдэг байх;

- Улс төрийн шууд үйл ажиллагаа явуулахгүй байх талаар дүрмэндээ тусгасан байх;

- Улсад өргүй байх. Хэрэв өртэй бол татвараас олгосон хөрөнгийг өрийг нь дарахад татварын байгууллага ашиглана.

- Татварын хуульд дурьдсан долоон бүлэг үйл ажиллагааны аль нэгийг нь явуулдаг байх (хүний эрх, байгаль орчин, эрүүл мэнд ба боловсрол, хүүхэд залуучууд, тахир татуу иргэдэд чиглэсэн спортын үйл ажиллагаа, нийгмийн тусламж, оюун ухаан, байгаль, соёлын үнэт зүйлс);

- Мөнгө авч эхлэхээс 1 жилийн өмнө төвлөрсөн бүртгэлд багтсан байх;

- Бүртгүүлэхээс 1-ээс доошгүй жилийн өмнө байгуулагдсан байх;

- Улсад өргүй байх;

- Банкинд данстай байх.

- Хүмүүнлэгийн болон ивээн тэтгэх үйл ажиллагааны хуулийн дагуу нийтэд үйлчлэх статустай, тэтгэлэг авах эрхтэй байх;

- Хуулинд заасан нийтэд үйлчлэх үйл ажиллагаа явуулж буй олон нийтийн болон хувийн ашгийн төлөө бус бүртгэлтэй байгууллагууд үүнд хамаарна.

- 2004 он гэхэд эдгээр байгууллага нь татвараас чөлөөлөгдсөн хандив болон 2%-ийн хөрөнгийг хүртэхийн тулд нийтэд үйлчлэх статус авах ёстой.

Нийтэд үйлчилдэг статустай байх. Өөрөөр хэлбэл:

- Хуульд заасан нийтэд зориулсан үйлчилгээний аль нэгийг нь эрхэлдэг байх ;

- Нийгэмд бүхэлд нь буюу эмзэг бүлгүүдийн сайн сайханд үйлчилдэг байх;

- Дээрх үйл ажиллагаануудыг зөвхөн ТББ-ууд явуулж буй тохиолдолд (гишүүддээ чиглэсэн үйлчилгээ мөн хамаарна);

- Бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй байх, эсвэл зөвхөн дүрэмд заасан бизнес эрхэлдэг байх;

- Олсон бүхий л орлогоо нийтэд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулах ;

- Гүйцэтгэх албанаас тусдаа хяналт тавих үүрэг бүхий удирдах зөвлөлтэй байх;

- Байгууллагын хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглох заалтыг дүрмэндээ тусгасан байх.

- Сүм хийдийн хувьд арай өөр заалт үйлчилнэ.
Татварын хөрөнгөнөөс хүртэх эрхтэй эсэх талаар хэн шийдвэр гаргах вэ?
Тухайн байгууллага шаардлага хангаж буй эсэхийг татварын байгууллага шийднэ.
Тухайн байгууллага татварын хөрөнгөнөөс хүртэгчдийн жагсаалтанд орох болзол хангаж буй эсэхийг нотариатын газар шийднэ. Бүртгэлийг нотариатчдын танхим хөтөлдөг.
Энэ зорилгоор Газрын бүртгэлийн газарт байгуулагдсан тусгай хэлтэс шийдвэр гаргана.
Орон нутгийн бүртгэлийн шүүх тухайн байгууллагын статусыг тодорхойлж Үндэсний шүүхийн бүртгэлд оруулна.
Татварын 1%-д ногдох мөнгөний доод хязгаарыг тогтоосон уу?
Үгүй. (хуулийн эхний хувилбарт доод хязгаарыг банкны шилжүүлгийн зардлаас илүү байх шаардлагад нийцүүлэн тогтоосон байсан.)

Татвар төлөгч хувь хүмүүсийн хувьд 20 Словак крон (0.5 евро орчим);

Хуулийн этгээдийн хувьд 250 крон (6.25 евро орчим);
10 лита (3 евро орчим)
Доод хэмжээг тогтоогоогүй.
Өгсөн мөнгийг юунд зарцуулж болох вэ?
Нийгэмд үйлчлэх үйл ажиллагаануудад. Үүнд байгууллагын зардал хамаарахгүй. Гэвч хөтөлбөрийн шууд бус зардлыг санхүүжүүлж болно (ажилтнуудын цалин гэх мэт). Заавал нэг жилийн дотор бүх мөнгийг зарцуулж дууссан байх шаардлагагүй.
Татварын хуульд заасан нийгэмд чиглэсэн үйлчилгээнүүдэд. Хөрөнгийг дараагийн санхүүгийн жилийн эцэс гэхэд ашиглаж дууссан байх ёстой.
Байгууллагын дүрэмд заасан нийгмийн үйлчилгээний зорилтод хамаарах үйл ажиллагаануудад. Цаг хугацааны хязгаарлалт байхгүй.
Ямар ч зорилгоор (байгууллагын зардалд ч) ашиглаж болно. Цаг хугацааны хязгаарлалт байхгүй.
Нэг татвар төлөгч хэдэн байгууллагад мөнгөө зориулж болох вэ?
1 татвар төлөгч нэг л ашгийн төлөө бус (эсвэл жагсаалтад багтсан төсвийн) байгууллагад ба нэг сүм хийдэд (эсвэл төсвийн тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагаанд) мөнгөө зориулна.
Татвар төлөгч хувь хүн зөвхөн нэг байгууллагад өгөх бол хуулийн этгээд хэд хэдэн байгууллагад өгч болно. Энэ тохиолдолд нэг байгууллагад өгөх хэмжээ 250 кроноос (6.25 евро орчим) их байх ёстой.
Татварынхаа 2 хүртлэх хувьтай тэнцэхүйц хөрөнгийг татвар төлөгч хэдэн ч байгууллагад өгч болно. Ингэхдээ аль байгууллагад хэдэн хувийг нь өгч буйгаа зааж өгнө.
Татварынхаа 1 хувийг хэдэн ч байгууллагад өгч болно.
Татварын хөрөнгөнөөс хүртэх эрхтэй байгууллагуудын жагсаалт гаргах шаардлагатай юу? Жагсаалтыг яаж гаргадаг вэ?
1%-ийн татварын хөрөнгөнөөс хүртэх эрхтэй байгууллагуудын тусгай жагсаалт гаргах шаардлагагүй. Сүм хийдийн хувьд “татварын техникийн дугаар” авсан байх ёстой. Татварын газраас жил бүр хэвлэдэг бүртгэлтэй сүм хийдийн жагсаалтаас татвар төлөгчид сонгох боломжтой.
Шаардлага хангасан байгууллагуудын нэрс Төв нотариатын жагсаалтад байдаг.
2004 оны дунд үеэс Газрын бүртгэлийн байгууллагаас татварын хөрөнгөнөөс хүртэх эрхтэй нийтэд үйлчилдэг байгууллагуудын жагсаалтыг гаргахаар болсон. Өмнө нь тусгай бүртгэл байдаггүй байсан.
Татварын хөрөнгөнөөс хүртэх эрхтэй нийтэд үйлчилдэг байгууллагуудын нэрсийг Үндэсний шүүхийн бүртгэл жагсаасан. Энэ жагсаалтад ашгийн төлөө бус бүх байгууллага (улсын эмнэлэг гэх мэт) багтдаг. Хуулийн этгээд болж бүртгүүлж амжаагүй нийтэд үйлчилдэг байгууллагуудын жагсаалтыг ч мөн шүүх хөтөлдөг.
Татварын хөрөнгөнөөс хүртэгчид нь хэрхэн тайлагнадаг вэ?
Тухайн хөрөнгийг хэрхэн ашигласан ба дараа зарцуулахаар шийдсэн тохиолдолд хэр их мөнгийг хэзээ ашиглах талаар мөнгө авсны дараагийн жилийн 10 дугаар сарын 31-ний дотор тайлан гаргаж нийтэд мэдээлнэ. Тайланг хэвлэхээс гадна эхийг нь татварын байгууллагад шалгуулах зорилгоор архивт үлдээнэ.

Тухайн байгууллага 100 мянган кроноос (2500 евро) дээш хэмжээний мөнгө авсан бол зарцуулалтыг Хууль зүйн яаманд илгээж, албан ёсны сэтгүүлд нь нийтлүүлнэ. Тайланг тухайн жилд татварын хөрөнгөнөөс хувь хүртсэн байгууллагуудын жагсаалт (мөнгө олгосон жилийн 1 дүгээр сарын 31-ний дотор татварын байгууллагаас гаргадаг) нийтлэгдснээс нэг жилийн дотор илгээнэ.

1 саяас дээш кроны санхүүжилт авсан ТББ-ууд санхүүгийн тайландаа аудит хийлгэх ёстой. Аудитийн дүн болон мөнгөний зарцуулалтын талаарх мэдээллийг Хууль зүйн яамны сэтгүүлд нийтлүүлнэ.
Мөнгө авсан байгууллагууд жилийн тайланг хоёр хэлбэрээр гаргана. Эхнийхэд нь авсан тэтгэлэг буюу хандивын талаар мэдээлж, нөгөөхөд нь байгууллагын үйл ажиллагааны зардлыг тусгана. Эдгээр тайлан олон нийтэд нээлттэй байна (хандивлагчид болон тэтгэлэг хүртэгчдийн талаарх зарим дэлгэрэнгүй мэдээллээс бусад нь).
ТББ-уудын хуульд заасан журмаар тайлагнана. Өөрөөр хэлбэл байгууллагын үйл ажиллагаа ба санхүүгийн жилийн тайланг гаргаж, сонирхсон хүмүүст хүртээмжтэй байх хэлбэрээр хэвлэхийн хажуугаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлнэ.

Маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?

Татварын хөрөнгөнөөс хүртэх эрхтэйгээ тухайн байгууллага 30 хоногийн хугацаанд багтаан нотолж чадаагүй бол Захиргааны хуулийн заалтууд үйлчилнэ. Хангалттай нотолгоо гаргаж чадаагүй тохиолдолд татварын байгууллагаас гаргасан тогтоолыг холбогдох шатны шүүхэд давж заалдаж болно. Шүүх 15 хоногийн дотор шийдвэр гаргаж татварын байгууллагын тогтоолыг хүчингүй болгох эрхтэй. Татвар төлөгчийн мэдүүлгийг татварын байгууллага хүчингүй гэж үзэн тогтоол гаргавал татвар төлөгч энэ асуудлаар Захиргааны хуулийн дагуу давж заалдаж болно.

Татварын хөрөнгөний 2%-ийг хүртсэн байгууллага тухайн санхүүжилтийг хуулинд заасан үйл ажиллагаанд зориулан мөнгө авсны дараах жилийг дуусахаас өмнө зарцуулсан байх ёстой. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд мөнгийг 90 хоногийн дотор улсын төсөвт буцаан шилжүүлнэ. Төсвийн журмын зөрчлийн талаарх тусгай хууль үйлчилнэ. Тухайн ТББ нь бүртгүүлснээс мөнгө шилжих хүртлэх хугацаанд татан буугдсан бол санхүүжилт авах эрхгүй болно. Мөнгө шилжүүлснээс хойш 12 сарын дотор татан буугдсан бол санхүүжилтийг татварын газарт буцаан шилжүүлнэ.

Орлогын татварын тухай хуулийн хэрэгжилт болон татварын байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар татвар төлөгч Захиргааны шүүхэд хандах эрхтэй. Захиргааны шүүх хэргийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Дараагийн шийдвэрийг анхан болон хоёрдахь шатны шүүх, эцэст нь Захиргааны шүүх гаргана. Татвар төлөгч болон нийтэд үйлчилдэг байгууллага хоорондын маргааныг Иргэний хэргийг хянан шийдвэрлэх хуулиар зохицуулна.

Татвар төлөгч болон татварын газар хоорондын маргааныг татварын хуульд тулгуурлан анхан болон хоёрдахь шатны шүүх, эцэст нь Захиргааны шүүхээр шийдвэрлүүлнэ. Татвар төлөгч болон нийгэмд үйлчилдэг байгууллага хоорондын маргааныг Иргэний хуулиар зохицуулна.


УНГАР
СЛОВАК
ЛИТВА
ПОЛЬШ
Татвар төлөгчид

ТББ-д өгөх мөнгийг хэзээ яаж хуваарилах вэ?

Хуваарилалтыг татварын мэдүүлэг бөглөх үед хийнэ. Мэдүүлгийг дараа жилийнх нь 3-р сарын 20-ны дотор (хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд 2 дугаар сарын 15-ны дотор) бөглөнө. Татвар төлөгч 2 маягт бөглөнө (нэг нь ТББ буюу жагсаалтад багтсан төрийн байгууллагад зориулсан хөрөнгө, хоёрдахь нь сүм хийд буюу төсвийн тэргүүлэх зорилтыг хангахад чиглэсэн мөнгө). Эдгээр маягтыг битүүмжлэн дугтуйнд хийж, татварын мэдүүлэгтэйгээ хамт хүргүүлнэ.

Татварын мэдүүлэг бөглөснөөс хойш 15 хоногийн дотор өөр маягт бөглөж хуваарилалт хийнэ. Маягтыг дараа жилийнх нь 4 дүгээр сарын 15-ны дотор явуулна. Аль нэг байгууллагад ажиллаж татвараа суутгуулдаг хүмүүсийн хувьд 4 дүгээр сарын 30 байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд 4 дүгээр сарын 15-ны дотор маягтаа бөглөсөн байх ёстой.

Татвар төлөгчид тухайн жилийн орлогын татварын мэдүүлэгтэйгээ хамт хуваарилалтын маягтыг холбогдох татварын байгууллагад хүргүүлнэ. Орлогын татварын мэдүүлэг бөглөх шаардлагагүй хүмүүсийн хувьд өргөдлийг дараагийн жилийн 5 дугаар сарын 1-ний дотор явуулсан байна. Өргөдлийг ажил олгогчоороо дамжуулан хүргүүлж болно. Шаардлага хангаагүй материал ирүүлсэн татвар төлөгчдөд мэдэгдэл өгч 7 дугаар сарын 1-ний дотор шинэчилсэн маягтыг нь авна.

Хуваарилалтыг 1 дүгээр сарын 1-ээс 4 дүгээр сарын 30-ны хооронд хийнэ. Татвар төлөгч орлогын татварынхаа 1%-тай тэнцэх мөнгийг сонгосон байгууллагынхаа банкин дахь дансанд шууд шилжүүлнэ. Шилжүүлгийнхээ хуулгыг хадгалах ёстой.

Шилжүүлгийн маягтанд ямар мэдээлэл багтсан байх ёстой вэ?

Мөнгө авах эрхтэй тухайн байгууллагын татварын хувийн дугаарыг тавина (сүм хийдийн хувьд энэ нь техникийн бүртгэлийн дугаар байна). Эсвэл тухайн байгууллага буюу сүмийн нэрийг тавьж болно. Нэр болон хувийн дугаар зөрж буй тохиолдолд хувийн дугаарыг үндэслэл болгоно. Дугаарыг тавиагүй тохиолдолд маягтанд заасан нэр бүрэн тохирсон тохиолдолд л байгууллага мөнгийг авах эрхтэй. Татвар төлөгч өөрийнхөө нэр хаяг, татварын хувийн дугаараа дугтуйн дээр тавьсан байна.
Татвар төлөгч нэр хаяг, хувийн дугаар болон татварын 2%-тай тэнцэх хэмжээний мөнгөн дүн, татвар төлсөн он, болон хүлээн авагчийн нэр хаяг, статус, хувийн дугаарыг тавина.

Өргөдөлд дараах мэдээлэл тусгагдана:

Татвар төлсөн он; татвар төлөгчийн нэр хаяг, хувийн дугаар; хүлээн авагч байгууллагын нэр хаяг, хувийн дугаар, дансны дугаар, банкны код; болон хүлээн авагч тус бүрт шилжүүлсэн орлогын татварын хувь хэмжээ.

Тухайн төлбөр нь орлогын татварын 1%-тай тэнцэж буйг татварын мэдүүлэгт тусгана.

Засгийн газраас ямар маягт мэдээлэл өгдөг вэ?

Засгийн газраас татварын мэдүүлэгтэй хамт тусгай маягт явуулах боловч түүнийг ашиглахгүйгээр хувилан авч бөглөнө. Татварын газраас мөн жагсаалтанд багтсан сүм хийдийн техникийн дугаарыг өгнө.

Мэдүүлгийн загварыг Сангийн яам нийтлүүлнэ. Хүлээн авагчдын жагсаалтыг Нотариатын танхим 1 дүгээр сарын 15-ны дотор нийтлүүлнэ. Татварын төв газраас тухайн жилийн хүлээн авагчдын жагсаалтыг дараа жилийн 1 дүгээр сарын 31-ний дотор нийтэд хүргэнэ.

Татварын газраас татвар төлөгчдөд маягт олгоно. Хүлээн авагчдын жагсаалтыг Газрын бүртгэлийн байгууллагаас авна.

Засгийн газраас ямарваа мэдээлэл өгөхгүй.

Хөрөнгө хуваарилсан хүний нэрийг нууцлах уу?
Тийм. Мэдээллийн нууцлалын дүрмээр татвар төлөгчийн нэр хаягийг мэдэгдэхгүй.
Тийм. Мэдээллийн нууцлалын дүрмээр татвар төлөгчийн нэр хаягийг мэдэгдэхгүй.

Тийм. Мэдээллийн нууцлалын дүрмээр татвар төлөгчийн нэр хаягийг мэдэгдэхгүй.

Үгүй. Татвар төлөгч өөрөө шилжүүлэг хийдэг тул тухайн байгууллага мөнгө өгсөн хүн хэн болохыг мэдэх болно.

УНГАР
СЛОВАК
ЛИТВА
ПОЛЬШ
Татварын байгууллага

Мөнгийг тухайн байгууллагад нь хүргэхийн тулд татварын газар ямар журмаар ажиллах вэ?

Татварын газар маягтыг дугтуйнаас гаргаж кодлоно. Тухайн байгууллагад нь 9 дүгээр сарын 1-ний дотор татварын байгууллага мэдэгдэл явуулна. Энэхүү мэдэгдэлд хэдий хэмжээний мөнгийг хүртэх боломжтойг зааж, мөнгө авах эрхтэйг нотолсон материалуудыг шаардана. ТББ-ууд 30 хоногийн дотор нотолгоог бүрдүүлж өгнө. Үүний дараа татварын газар 11 дүгээр сарын 30-ны дотор мөнгийг шилжүүлэх үүрэгтэй.

Татвар төлөгч болон мөнгө хүртэх байгууллага хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг татварын газар 60 хоногийн дотор хянаж, мөнгийг шилжүүлнэ.

Мөнгө хүртэгч байгууллага шаардлага хангасан эсэхийг хянаж, шилжүүлэх мөнгөний хэмжээг татварын газар тооцоолж гаргана. Мөнгийг 11 дүгээр сарын 15-ны дотор шилжүүлсэн байна.

Тухайн байгууллага шаардлага хангасан эсэхийг болон шилжүүлсэн мөнгөний хэмжээ нь тохирч буй эсэхийг татварын газар хянана. Илүү төлсөн тохиолдолд зөрүүг татвар төлөгчид мэдүүлэг өгснөөс хойш 3 сарын дотор татварын газар шилжүүлнэ.

Шилжүүлсэн мөнгөний дүн буруу тохиолдолд яах вэ?

Татварын газарт нэгэнт шилжүүлсэн мөнгөний дүнг өөрчлөх боломжгүй. Хүлээн авагч байгууллагад шилжүүлсэн мөнгө зохих хэмжээнээс давсан тохиолдолд зөрүүний 1%-тай тэнцэхүйц мөнгийг (1000 форинт буюу 4 еврогоос их байх тохиолдолд) татвар төлөгч татварын газарт шилжүүлэх үүрэгтэй.

Татварыг илүү төлсөн нөхцөлд хариуцлагыг татвар төлөгчид ногдуулна.

Хүлээн авагч байгууллагад шилжүүлсэн мөнгө зохих хэмжээнээс илүү байх тохиолдолд холбогдох журмын дагуу хүлээн авагч байгууллагаас зөрүүг суутгана.

Татвар төлөгч орлогын татварын 1%-тай тэнцэхээс илүү хэмжээний мөнгийг шилжүүлсэн нөхцөлд тухайн байгууллагаас татвар төлөгч зөрүүг нэхэмжилж болох боловч хүлээн авагч байгууллага буцааж өгөх үүрэггүй.


УНГАР
СЛОВАК
ЛИТВА
ПОЛЬШ
ТББ-ууд

ТББ (хүлээн авагч байгууллага) мөнгөө хэзээ авсан байх ёстой вэ?

Мөнгийг 11 дүгээр сарын 30-ний дотор авсан байх ёстой. Мөнгө авах эрхээ энэ хугацаанд баталгаажуулж амжаагүй бол санхүүжилтийг дараа нь шилжүүлж болно. Гэвч татварын газраас мөнгө шилжүүлэх тухай мэдэгдэл авснаас хойш жилийн дотор нотолгоо бүрдүүлж чадаагүй ТББ шүүхийн шийдвэр өөрөөр гарснаас бусад тохиолдолд мөнгийг авах боломжгүй.

Тухайн жилийн 6 дугаар сарын 30-ны дотор ТББ-ын дансанд мөнгө шилжих ёстой (Өөрөөр хэлбэл татварын мэдүүлэг өгөх эцсийн хугацаанаас хойш 60 хоногийн дотор).

Татварын газраас 11 дүгээр сарын 15-ны дотор мөнгийг шилжүүлэх ёстой.

Татвар төлөгчид 1 дүгээр сарын 1-ээс 4 дүгээр сарын 30-ны хооронд мөнгийг шууд шилжүүлдэг.

Мөнгийг авахын тулд ТББ (хүртэгч байгууллагууд) ямар шаардлага хангах ёстой вэ?

Хуульд заасан шалгууруудыг хангаж буйг нотолсон баримт бичгийг мэдэгдэл авснаас 30 хоногийн дотор ТББ бүрдүүлэх ёстой. Үүнд:

-Үүсгэн байгуулсан тухай баримт бичиг

-Шүүхийн бүртгэлийн гэрчилгээний хувь

-Улсад өртэй эсэх тухай тодорхойлолт

-Мөнгө авахас 2 хүрэхгүй жилийн өмнө байгуулагдсан боловч шилдэгт тооцогдсон нийтэд үйлчилдэг байгууллагын хувьд холбогдох төрийн байгууллагатай байгуулсан гэрээ

-Музей, номын сан зэрэг байгууллагуудын хувьд нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулахдаа төв ба орон нутгийн захиргаанаас шууд дэмжлэг авсан тухай нотолгоо.

Нотариатын бүртгэлд орох эрхтэйгээ ТББ-ууд нотлох ёстой. Үүний тулд 9 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 15 хүртэл ТББ-ууд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлсний дараа нотариатын газраас гэрчилгээ өгч бүртгэлд оруулна. Жагсаалтыг Нотариатын танхимаас 1 дүгээр сарын 15-ны дотор нийтлүүлнэ.

Хүмүүнлэгийн болон ивээн тэтгэх үйл ажиллагааны тухай хуульд дурьдагдсан олон нийтийн эрх ашигт үйлчлэх зорилтуудын нэгээс доошгүйг нь хэрэгжүүлж буй олон нийтийн буюу хувийн ашгийн төлөө бус байгууллагын жагсаалтанд орсон байх ёстой.

Нийтэд үйлчилдэг байгууллагын жагсаалтанд орох эрхтэйгээ ТББ-ууд нотолсон байх хэрэгтэй. Үүний тулд шаардлагатай материалуудыг өргөдлийн хамт шүүхэд хүргүүлнэ. Шүүхийн албан ёсны сэтгүүлд мэдээлэл нийтлүүлэх зардлыг ТББ-ууд гаргана.

 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.