Өнөөдөр: 2018-01-16
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Нийтлэл
2005-12-06

Нэг хувийн татварын тогтолцоо нь иргэний нийгмийн хєгжлийг урагшлуулна

Єнєєдєр Хууль зvйн яаманд 5100 гаруй ТББ бvртгэлтэй байна. Эдгээр байгууллагын хамгийн хvндрэлтэй асуудал нь санхvvжилт. 2000 онд хийсэн судалгаанаас харахад ТББ-уудын 94% нь гадаадын санхvvжилтээр тєсєл хєтєлбєрєє хэрэгжvvлж байна. Эндээс vзэхэд манай ТББ-ууд гадаадын хандивлагчид дэмжлэг туслалцаагаа зогсоох vед дотоодын филантропи vзэлтнvvдийг бий болгож чадаагvй байвал ихээхэн хор уршигтай.


Ардчиллын боловсрол тєв ТББ-ын захирал Г.Ундралтай ярилцлаа

Ярилцсан: www.gateway.mn портал сайтын сэтгvvлч Б.Должин
E-Mail: doljin@mongolia-gateway.mn

“1 хувийн татварын хууль” хэмээх сэдэвт онцгой ач холбогдол єгч бид энэ сэдвээр ярилцлагаа эхэлмээр байна. Та бvхэн энэ сэдвээр яагаад ийм идэвхитэй ярьж, хєєцєлдєх болов оо, асуудлын нарийн учир шалтгааныг уншигчдад энгийнээр тайлбарлаж єгнє vv?

1%-ийн татварын гол санаа нь “Татвар тєлєгч иргэн Хvн амын орлогын албан татварынхаа (ХАОАТ) 1%-ийг нийгэмд ач тустай vйл ажиллагаа явуулж байгаа аль нэг ТББ-д зориулан нэр заан тодорхойлж єгєх” явдал юм. Єєрєєр хэлбэл, ХАОАТ-ынхаа 1%-ийг юунд зориулж єгєхєє иргэн єєрєє тодорхойлж, бас юунд зарцуулагдаж байгаад нь хяналт тавих эрхтэй болно гэсэн vг. 1%-ийн татвар гэдэг нь нэмэлт татвар ногдуулалт биш, харин хvчин тєгєлдєр мєрдєгдєж буй ХАОАТ-ын хуваарилалтын хэлбэр юм шvv гэдгийг иргэд зєвєєр ойлгоосой.

Энэхvv хууль тогтоомж гадаадын ямар улс оронд яаж хэрэгжээд ямар vр дvн єгсєн бэ гэсэн бодит туршлага, жишээ баримтууд хvмvvст илvv сонирхолтой болов уу?

“1%-ийн татварын хууль” гэх санаачлагыг анх Унгар улс гаргаж 1996 онд Хvн амын орлогын албан татварын хуульдаа нэмэлт, єєрчлєлт хийж, 1997 оноос хэрэгжvvлж эхэлсэн байна.
Тєв ба Зvvн Европын зарим орон энэхvv туршлагыг судалж, улмаар хэрэгжvvлж эхэлсэн юм билээ. Тухайлбал, 1999 онд Словак, 2000 онд Литва, 2003 онд Польш, 2004 онд Румын улс татварын хуульдаа ийм єєрчлєлт хийж хэрэгжvvлж байгаа бол Чех, Украин, Македони зэрэг улс энэ асуудлаар судалгаа хийж байгаа.

Унгарт иргэний нийгмийн 45 мянган байгууллага байдаг. 2003 оны байдлаар тэдгээрийн 21 мянга нь татвар тєлєгчдийн итгэлийг хvлээж нэг хувийн татварын санхvvжилтэд 30 сая орчим ам.долларыг авсан. Унгарт иргэний нийгмийн байгууллага харьцангуй сайн хєгжиж буй нь санхvvжилтийн энэ системтэй холбоотой. Учир нь татвар тєлєгчдийн итгэлийг хvлээхийн тулд олон нийтэд мэдрэгдэхvйц сайн ажиллах ёстой болдог юм билээ. Эцсийн дvндээ сайн ажиллаж чадаж буй нь иргэдээс санхvvгийн дэмжлэг авч чаддаг. Тэдний туршлагаас харахад ТББ-уудын хувьд жинхэнэ єрсєлдєєн гарч ирдэг. Vйл ажиллагаагаа олон нийтэд ил тод тайлагнадаг учраас хvмvvс ашиг тусыг нь сайн мэддэг болдог юм байна.

“Олон ургальч vзлийн тєв” сэтгvvлийн 2005 оны #4 дvгээрт нэг хувийн татварын талаар нэлээд дэлгэрэнгvй мэдээлэл нийтлэгдсэн байсан л даа. Дээр єгvvлсэн шиг Польш, Литв, Унгар, Словак гэсэн тєв ба зvvн европын орнуудад энэ хуулийн тогтолцоо бодит биелэлээ олжээ. Тэгвэл эдгээр улс оронд энэ хууль буй болох нєхцєл шалтгаан нь юу байв? Ер нь ямар vндэслэлээр Монголд хэрэгжvvлэхээр ярьж байна вэ? Гаднын туршлага Монгол хєрс буюу бодит амьдрал/ дээр хэрхэн бууж байгаа бол?

Хэдийгээр нэг хувийн татвар гэж байгаа боловч амьдрал дээр Тєв ба Зvvн Европын орнуудад хоёр хувийг тєлдєг юм билээ. Шашин, сvм хийдээ хvндэлдэг европынхон хvн амын орлогын татвараасаа нэг хувийг сvм хийддээ зориулаад хэвшчихсэн. Иргэний нийгмийн байгууллагууд ч хvний сайн сайхны тєлєє ажиллаж байгаа учраас яагаад сvм хийд шиг дэмжvvлж болохгvй вэ гэсэн vvднээс санаа авч, тvvнийгээ нийгэмд ойлгуулан сурталчлах ажлыг хийсний vндсэнд нэг хувийн татварын системийг хэрэгжvvлж эхэлсэн юм билээ.

Єнєєдєр ХЗДХЯ-д 5100 гаруй тєрийн бус байгууллага бvртгэлтэй байна. Эдгээр байгууллагуудад тулгарч хамгийн хvндрэлтэй асуудал нь санхvvжилт. 2000 онд хийсэн судалгаанаас харахад ТББ-уудын 94% нь гадаадын санхvvжилтээр vйл ажиллагаагаа явуулж байна. Эндээс vзэхэд манай ТББ-ууд vндсэндээ гадаад эх vvсвэрийн хvчинд ажиллаж байна гэдэг нь тодорхой байна. Гадаадын хандивлагчид дэмжлэг туслалцаагаа зогсоох vед дотоодын филантропи vзэлтнvvдийг бий болгож чадаагvй байвал ихээхэн хор уршигтай. Тэгэхлээр ТББ-уудын ємнє дотооддоо санхvvгийн эх vvсвэртэй болж авах асуудал хурцаар тавигдаж байгаа юм. Энэхvv 1%-ийн татварын тогтолцоо нь иргэний нийгмийн хєгжлийг урагшлуулах асар том туршлага болно гэж би бодож байна. Юуны тvрvvнд ТББ-ууд дотооддоо орлогын эх vvсвэртэй болно. Монголд хэрэгжих бvрэн боломжтой.

Ийм хуультай болбол манай жирийн иргэдэд ямар ач тус, нэмэр vзvvлэх бол гэдэг нь сонирхолтой байна?

1%-ийн татварын тогтолцоо нь Монголд улсад иргэний нийгмийн хєгжлийг урагшлуулах асар том тvлхэц болно гэж би бодож байна. Одоогоор манай олон нийт ТББ-уудын тухай тєдийлєн сайн ойлголтгvй байна. ТББ гэхээр гадаадын тєслийн мєнгийг идэж, уусан хэсэг бvлэг хvмvvс байдаг гэсэн буруу ойлголт ард тvмний дунд давамгайлж байна. Тєр, засгийн хийх ёстой ажлыг ТББ-ууд хєнгєвчилж, сайн дураараа тєрийн ачааллыг vvрэлцэж, тєрєєс ганц ч тєгрєг авалгvй, гадаадын болон олон улсын донор байгууллагуудаас тєслийн тэтгэлэг, дэмжлэгийг бор зvрхээрээ олж нийгэмд ач тустай vйл ажиллагаа явуулж байна. ТББ-уудын vйл ажиллагааг ил тод болгож, олон нийт болон тєр засагт таниулахад энэхvv 1%-ийн татварын тогтолцоо гол vvрэг гvйцэтгэх юм. Ингэснээр ТББ-ууд дотооддоо орлогын эх vvсвэртэй болно. Нєгєє талаас иргэдийн идэвх санаачлага єрнєж, нийгмийн сайн сайхны тєлєє vйлст сайн дураараа оролцох нэг ёсны “сургууль” нь болж єгєх онцлогтой. Мєн ийм хууль баталсан тєр, засгийн имиж олон тvмний дунд болон гадаад орчинд єснє гээд олон ач холбогдлыг тоочиж болно. Хамгийн гол нь “1%-ийн татварын”-ын механизм нь Монгол улсад ардчиллын vнэт зvйлсийг хєгжvvлэх хvчтэй хэрэгсэл болж єгєх юм.

Иргэд татвараа єгєєд байгаа болохоос зарцуулалтыг нь хянаж чаддаггvй гэж та чухал санаа хэлж байсан. Монголд энэ vзэгдлийг сааруулж, арилгахын тулд ямар ажил хэрэгжvvлэх вэ, та юу гэж vзэж байна?

Ер нь ардчиллыг “ард тvмний засаглал” гэдэг биз дээ. Монгол улс 15 жил ардчилал гэж ярьсаар зєвхєн тунхаглалын шинжтэй ардчиллыг бий болгож байна. Хувь хvний ардчилал хєгжиж байж нийгмийн ардчилал хєгждєг гэдгийг барууны орнуудын жишээ харуулж байна. Ардчиллын мєн чанар, итгэл vнэмшил, vнэт зvйлсийг иргэдийн яс маханд шингээхийн тулд тэдний єдєр тутмын амьдралд тохиолддог бодит болон эдийн засгийн хєшvvргvvдээр тєлєвшvvлэх шаардлага гарцаагvй гарч ирж байна. Хувь хvний ардчиллыг хєгжvvлэх боломжийг энэхvv 1%-ийн татварын тогтолцоо бий болгож єгнє. Одоогоор татвар тєлєгч иргэд маань татвараа суутгуулаад л байдаг, татвар нь хаашаа очдог, юунд зарцуулагдаж буйд хяналт тавих байтугай, яах гэж татвар тєлдєгєє ч тэр бvр сайтар ухамсарладаггvй. Харин энэ “нэг хувийн татвар”-ын заалт батлагдсанаар татвар тєлєгч иргэд татварынхаа нэг хувийг ямар зvйлд зориулах болон гvйцэтгэлд нь хяналт тавих эрх мэдэлтэй болно гэсэн vг. Єєрєєр хэлбэл, татвар тєлєгчид улсын тєсвийг бvрдvvлэхээс гадна тєсєв хуваарилдаг механизмд гар бие оролцох эрхээ эдэлж эхэлнэ. Яваандаа 1%-ийн татварын тогтолцоо амьдралд биелэлээ олоод ирэхэд иргэд маань “За, татварын маань нэг хувийн зориулалт, зарцуулалт ойлгомжтой боллоо. Тэгвэл татварын vлдсэн 9% маань хаашаа яваад байна, юунд зарцуулагдаж байна” гэж бодож эхэлнэ. Ингэснээр иргэд тєр, засгийн vйл ажиллагаанд хяналт тавьж, тєр, засгаас улсын тєсвийн зарцуулалтыг ард тvмэндээ ил тод болгох, хариуцан тайлагнах ёс зарчмаа бодитоор биелvvлэхийг шахан шаардаж эхэлнэ. Ингэж чадвал МУ-д жинхэнэ ардчилал тєлєвшиж „ард тvмний засаглал” биелэлээ олох болно.

Татварынхаа 1 хувийг ТББ-д єгєх процердурыг тайлбарлаж єгнє vv

Vvнийг ойлгомжтой болгохын тулд жишээ татъя л даа. Сар бvрийн тань цалингаас танай байгууллагын ня-бо ХАОАТ-ыг суутгаад Татварын албанд шилжvvлдэг. Жишээлбэл, таны сарын цалин 100.000 тєгрєг гэж бодъё. Тэгвэл ХАОАТ-ын 10% нь 10.000 тєгрєг болж байна. Энэ 10%-ийн 1%-ийг Та аль нэгэн ТББ-д шилжvvлнэ. Єєрєєр хэлбэл, 10.000 тєгрєгийн 1 хувь болох 100 тєгрєгийг Эмэгтэйчvvдийн Холбоонд (эсвэл єєр нэг ТББ-д) шилжvvлнэ гэдгээ Та єєрийн нябодоо мэдэгдэнэ гэсэн vг. Эсвэл Та єєрєє Татварын мэдvvлгээ бєглєєд байгууллагынхаа санхvv эсвэл харъяалагдах Татварын албандаа єгнє.
Хэрвээ тухайн хvн миний санаанд нийцсэн vйл ажиллагаа явуулдаг сайн тєрийн бус байгууллага байдаггvй гэж vзвэл татварынхаа нэг хувийг єгєхгvй байж болно. Гэхдээ энэ нэг хувь нь улсын тєсєвт ордогоороо л орно гэсэн vг. Тєв ба Зvvн Европын орнуудад хийсэн судалгаагаар нийт татвар тєлєгчийн 30 хувь нь нэг хувийн татварыг тєлдєг гэсэн тооцоо гарсан байна билээ.

Манай улс шинжлэх ухаан технологийн хєгжилд зориулж тєсвийн 1.5%-ийг олгож байхаар хуульчилсан ч єнгєрсєн 5 жилд 0.22-0.3%-иас хэтрээгvй. Энэ байдалтай холбон авч vзвэл ТББ-уудын 1% татвар хэр биелэгдэх магадлалтай зvйл вэ?

Энэ нь хуваарилалтын механизмтай холбоотой. Дээрх 1,5%-ийг тєсвєєс олгож байхаар хуульчилсан гэдэг нь тєвлєрсєн хуваарилалтад орсон болохоор гvйцэтгэлийн vзvvлэлт нь ийм доогуур гарч байна. Харин 1% татварын тогтолцоо нь тєвлєрсєн бус хэлбэрээр хуваарилагдах юм. Энэ нь юу гэж байгаа юм бэ гэвэл 1% татварын хуваарилалтыг татвар тєлєгчид єєрсдєє шийдэж хийх учраас 1% татварын орлогын хэмжээ зєвхєн ТББ ба татвар тєлєгч нарын идэвх, зvтгэлээс л хамаарна. 1% татварын тогтолцоог зєв, шударгаар хэрэгжvvлж чадвал олон нийтэд vр єгєєжтэй, тєвлєрсєн бус, улс тєржєєгvй татвар хуваарилалтын арга болох юм.

Иргэд 1% татвараа зориулах ТББ-ыг хэрхэн яаж сонгох вэ? ТББ-уудын нэг хэсэг нь байнгын идэвхтэй vйл ажиллагаа явуулдаг байхад зарим нь цаг vеийн чанартай vйл ажиллагаа эрхэлдэг гэхчлэн янз бvр байдаг. Мєн тєрєл бvрийн салбарт vйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бvхнийг ямар шалгуураар хэрхэн сонгох вэ?

1% татварыг ямар ТББ-д олгохоо зєвхєн татвар тєлєгч иргэн л шийднэ. Тэрнээс биш дээрээс тушаал, шийдвэрээр энэ хуваарилалт явагдахгvй. “Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хууль”-ийн тєсєлд “нийгэмд ач тустай vйл ажиллагаа” гэсэн ойлголт тусгагдсан байгаа. Vvний дагуу ТББ-ууд нийгэмд ач тустай vйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотолсон статус авах болно. Олон улсын туршлагаар хамгийн их санхvvжилтийг янз бvрийн эх vvсвэрээс дэмжлэг авдаг том байгууллагууд бус харин жижиг, “иргэдэд ээлтэй” vйлчилгээ vзvvлдэг ТББ-ууд хvртсэн байдаг. Тухайлбал: Хєгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг ТББ-ууд, эрvvл мэнд, хvvхдийн боловсрол, гэх мэт.

1% татварын сургаар олон ТББ-ууд шинээр байгуулагдаад ирвэл энэ vйл явцыг хэрхэн яаж зохицуулах вэ?

1% татварын заалтыг хэрэгжvvлэх механизм боловсруулагдаж Сангийн яам, Vндэсний татварын ерєнхий газраар баталгаажуулагдана. Энэ нь маш нарийн механизм байх учраас янз бvрийн сєрєг vзэгдэл гарахаас урьдчилан сэргийлэгдсэн байх болно. Тєв ба Зvvн Европын орнуудын туршлагаас харж байхад 1% татварын хєрєнгєнєєс хvртэхийн тулд ТББ-ууд нарийн шалгууруудыг хангасан байдаг. Жишээ нь: нийтэд vйлчилдэг статустай байх, улсад єргvй байх, 1% татварын мєнгє авч эхлэхээс 1 жилийн ємнє тєвлєрсєн бvртгэлд багтсан байх, бvртгvvлэхээс 1-ээс доошгvй жилийн ємнє байгуулагдсан байх, бизнесийн vйл ажиллагаа явуулдаггvй байх гэх мэт

Ийм хууль гарснаар Монгол улсын хєгжилд ямар ач холбогдол vзvvлж чадах вэ гэдгийг мєн єєр бодит жишээ, тоо баримтаар vзvvлэх vv?

Манай улсын хувьд сvvлийн дєрвєн жилд (2001-2004) ХАОАТ-т иргэд хичнээн тєгрєгийн татвар тєлєв гэдгийг VТЕГ-аас авсан мэдээнд vндэслэн гаргахад дунджаар нэг жилд 31 орчим тэрбум тєгрєг болж байгаа. Vvний нэг хувь нь 310 сая тєгрєг болно. Европын орнуудын жишгээр нийт татвар тєлєгчдийн 30 орчим хувь нь 1%-ийн татварыг тєлдєг гэж vзвэл энэ дvнгийн 30% нь 93 сая тєгрєг болох жишээтэй. Энэ бол нийт 5000 гаруй ТББ-уудад хамрагдах тоо юм шvv дээ. Энэ 90-ээд сая тєгрєгний хэдийг нь хэдэн ТББ, ямар ТББ хvртэх вэ гэдэгт чухам тухайн ТББ-уудын vйл ажиллагааны vр дvн, vр ашиг, ил тод байдал зэрэг шалгуурууд нєлєєлєх болно.

1%-ийн татвар нь ТЄР ЗАСАГ-т ямар ач холбогдолтой вэ?
- Татвар тєлєгчдийн татвар тєлєлт идэвхжинэ
- Нийгмийн ач тустай vйлс єрнєж иргэдийн ахуй амьдралд эерэгээр нєлєєлнє
- ТББ-уудын ажлыг vнэлэх олон нийтийн шалгуур бий болж ТББ-уудын “шигшилт” явагдана
- Засгийн газар олон нийтэд vр єгєєжтэй vйл ажиллагааг тєвлєрсєн бус, улс тєржєєгvй аргаар дэмжих бололцоотой болно
- Тєр засаг иргэдэд vзvvлэх vйлчилгээндээ найдвартай, хариуцлагатай, чадварлаг тvнштэй (ТББ-ууд) болно.
- Энэ хуулийг баталсан тєр засгийн имиж гадаад орчин болон олон нийтийн дунд єснє

1%-ийн татвар нь ТАТВАР ТЄЛЄГЧИД-д ямар ач холбогдолтой вэ?
- Татвар тєлєгч иргэд орлогын татварынхаа бага ч болов хэсгийг юунд зарцуулахыг бие даан шийдэж, ардчиллын зарчмыг шууд хэрэгжvvлэх боломжтой болно
- Ямар нэгэн нэмэлт зардал гаргалгvйгээр нийгэмд ач тустай vйлст хувь нэмрээ оруулах боломжтой болно
- Орлогын татварынх нь тодорхой хэсэг хэрхэн зарцуулагдаж буйд хяналт тавих боломжтой болно
- Тєсвийн хєрєнгийн тодорхой хэсгийг ТББ-уудад олгох талаар тєвлєрсєн бус хэлбэрээр шийдвэр гаргах бололцоо олгогдоно
- ТББ-уудын иргэдэд чиглэсэн vйл ажиллагаа чанаржиж иргэдийн амьдралд эерэгээр нєлєєлнє
- Иргэдийн нийгмийн ємнє хариуцлага хvлээх vзэл санаа хєгжиж идэвхтэй иргэншлийн суурь тавигдана

1%-ийн татвар нь ТББ-ууд-д ямар ач холбогдолтой вэ?
- Дотооддоо орлогын шинэ эх vvсвэртэй болно
- ТББ-уудыг дэмжих vзэл санаа олон нийтийн дунд бий болж ТББ-уудын vйл ажиллагаа олон нийтэд танил болно
- ТББ-уудын олон нийттэй харилцах, тэдэнд хvрч ажиллах чадвар сайжирна
- ТББ-уудын ажлыг vнэлэх олон нийтийн шалгуур бий болно
- ТББ ба татварын байгууллага хоорондын хамтын ажиллагаа бэхжинэ

Нийгмийн нэгээхэн хэсэг нь та бидний ярьж буй сэдвийг сайтар ухаж ойлгосон нь лавтай. Учир нь нэг хувийн татварын тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэлээд ярьж, сурталчилсан. Тэгвэл єнєєдєр олон нийт эл яриа, санаачилгыг хэрхэн хvлээн авч байна вэ?

1%-ийн татварын асуудлаар 500 хувь санал асуулгыг хэвлэн нийтлvvлж тєр болон тєрийн бус байгууллагаас санал авснаар одоогийн байдлаар 360 байгууллагаас дэмжих санал ирээд байна. Дээрх саналуудаас 75 хувь нь уг асуудал иргэний нийгмийн хєгжилд бодит тvлхэц єгєх учраас 1%-ийн татварын хуулийг батлах ёстой гэж хариулсан байна. Санал асуулгыг vргэлжлvvлэн авч байна.

Нєгєє талаас эрх баригчид болон олон нийт уг асуудлыг vл тоомсорлох юм уу эсэргvvцэх, хvлээж авахгvй байх vзэгдэл гарч байна уу, Хэрэв тийм бол vгvйсгэж байгаа учир шалтгааныг тайлбарлана уу?

“1%-ийн татвар”-ын талаар мэдээлэл, ойлголт єгєх зорилгоор Ардчиллын боловсрол тєвийн зvгээс УИХ, Засгийн газар, Ерєнхийлєгчийн алба, Сангийн яам, Vндэсний Татварын ерєнхий газар зэрэг байгууламжуудад албан тоот, “1%-ийн татвар гэж юу вэ?” мэдээллийн хуудас, 1%-ийн татварыг хэрэгжvvлэх бодлогын баримт бичиг зэрэг багц материалыг удаа дараа илгээж, эргэх холбоо vvсгэн ажиллаж байна.

Єнєєдрийн байдлаар Ерєнхийлєгчийн алба, УИХ-ын дарга Ц. Нямдорж, Тєсвийн байнгын хорооны дарга Р. Бадамдамдин, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга С. Ламбаа, татварын багц хуулийн УИХ дахь ажлын хэсгийн ахлагч Н. Баяртсайхан нараас уг 1%-ийн татварын заалтыг дэмжсэн албан тоотуудыг ирvvлээд байна. Мєн УИХ-ын гишvvн Л. Одончимэд, М. Мєнхтуяа, Т. Очирхvv, М. Энхсайхан, С. Оюун зэрэг 20 гаруй гишvvд “1%-ийн татвар”-ын талаар заалтыг дэмжихээ илэрхийлж “Дэмжих бичиг”-т гарын vсгээ зурж баталгаажуулаад байна.

Энэ асуудал удахгvй чуулганд орох гэж байгаа гэж та хэлж байсан. Тэгэхээр энэ ажлын явц, алхам болон ирээдvйн дvр зургийг хэрхэн тєсєєлж байна вэ?

Манай байгууллагын урилгаар 2005 оны 12-р сарын 10-14-ны єдрvvдэд Унгар, Словакийн 2 мэргэжилтэн ирж УИХ, Сангийн яам, Татварын газар болон ТББ-ын тєлєєлєгчидтэй уулзаж 1%-ийн татварын асуудлаар мэдээлэл, танилцуулга хийх гэж байна. Энэ vйл ажиллагаа нь хууль тогтоогч болон шийдвэр гаргагчдад эерэгээр нєлєєлєх болох болов уу гэж бид найдаж байна.
1997 онд батлагдсан “ТББ-ын тухай хууль”-д ТББ-уудыг татварын бодлогоор дэмжих нэг зvйл байв. Энэ нь тухайн хуулийн 22 дугаар буюу Хандивлагчид албан татварын хєнгєлєлт vзvvлэх гэсэн зvйл байв. Уг зvйлд “Хандивлагчийн албан татвар ногдох жилийн орлогоос, нийгэмд vйлчилдэг улсын бvртгэлтэй ТББ-д єргєсєн хандивын нийт дvнгээр тухайн vеийн зах зээлийн ханшаар тооцоолон хасч татварын хєнгєлєлт vзvvлнэ. Нийгэмд vйлчилдэг улсын бvртгэлтэй ТББ-д эд хєрєнгє євлvvлсэн бол євлvvлэгчийг єв залгамжлагчийн албан татвараас чєлєєлнє” гэж заасан байв. Татварын ерєнхий хуульд нэмэгдсэн 2.3-т “Татвар бий болгох, ногдуулах, єєрчлєх, хєнгєлєх, чєлєєлєх, тєлvvлэхтэй холбогдсон харилцааг зєвхєн татварын хуулиар зохицуулна” гэсэн заалтын дагуу Сангийн яам бусад хуульд байсан холбогдох заалтуудыг, хожим утгыг нь хадгалан татварын хуульд тусгах тєслийг боловсруулан УИХ-д оруулж ирэх болзолтой байсан боловч тухайн vеийн хууль тогтоогчдыг будилуулж байж дээрх 22-р зvйлийн заалтыг vндсэндээ хасчээ. Vvнд хандивлагчид албан татварын хєнгєлєлт vзvvлэхээс татгалзахыг Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар (ААНБОАТ)-ын хуулийн, эцэс тєгсгєл нь мэдэгдэхгvй vргэлжлэх 5.1.1 заалт дотор сэмхэн нууж, ХАОАТ-ын хуулийн 9.1.14 заалтаар халхавчлан єнгєрсєн ба энэ 22-р зvйлийн хоёрдох хэсэг болох єв залгамжлагчийн албан татвар бvр мартагдсан билээ. Татварын хуулиудад ийнхvv орхигдсон заалтуудыг буцаан оруулах vндэслэл нь Vндсэн хуулийн оршилд заасан иргэний нийгмийг тєлєвшvvлэх vзэл санаа юм.

Татварын нийтлэг шинжтэй хуулиудаас гадна 2000-2004 онуудад бvрэн бус тооцоогоор татвараас чєлєєлєх тухай 31 тусгай хууль баталсан байна. Vvнд: Гаалийн албан татвараас чєлєєлєх тухай 11 тусгай хууль, Гаалийн болон НЄАТ-аас чєлєєлєх тухай 1 тусгай хууль, Мянганы зам тєслийг хэрэгжvvлэхтэй холбогдуулан Гаалийн албан татвараас чєлєєлєх тухай 3 тусгай хууль, Мянганы зам тєслийг хэрэгжvvлэхтэй холбогдуулан тvгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны тєлбєрєєс чєлєєлєх тухай 1 тусгай хууль, Зарим тєрлийн бараанд НЄАТ ногдуулахгvй байх тухай 4 тусгай хууль зэрэг оржээ. Єндєр єртєгтэй тєслvvдэд холбогдох дээрх 31 хуулийн татварын чєлєєлєлт нь ТББ-уудад холбогдох тухайн 90 саяын саналтай жишихийн аргагvй их хєрєнгє юм.

Саяхан УИХ 2006 оны тєсвєє баталлаа. Энд УИХ-ын гишvvн бvрт орон нутгаа хєгжvvлэхэд нь зориулж 100,0 сая тєгрєг баталж єглєє. Харин 1%-ийн татварын орлогоос жилдээ 5,000 гаруй ТББ-уудад 100,0 сая тєгрєг хvрэхгvй хєрєнгє очно гэж тєсєєлєхєд энэ нь зєвхєн УИХ-ын ганцхан гишvvнд зориулсан хєрєнгєд ч хvрэхгvй байна шvv дээ. Ингэж харьцуулахад улсын тєсєвт янз бvрийн зорилгоор хуваарилах хєрєнгє мєнгє байна гэсэн ойлголт гарч ирж байгаа биз.

Татвар тєлєгч иргэний тєлж буй татвар эргээд тэдний сайн сайхны тєлєє зориулагдан зарцуулагдах ёстой билээ. Иргэд татварынхаа 1%-ийг єєрийн хvсэн хvлээж буй vйлчилгээнд зориулахаа тодорхойлох нь татварын хуулийн зорилгод бvрэн дvvрэн нийцэж байгаа юм. Тєрийн хvрч чадахгvй байгаа болон нийгэмд шаардлагатай vйлчилгээг ТББ-ууд гvйцэтгэж байна, vvнийх нь тєлєє албан татварын багахан хэсгийг ТББ-уудад зориулах бодлогыг тєр яагаад гаргаж болохгvй гэж. Ийм vзэл санаа, бодлогоос татварын суурь гажуудахгvй. Учир нь тєрийн зvгээс эрх зvйн боломжийг бvрдvvлсэн нєхцєлд татварын зориулалт улам тодорхой болно.

Ярилцлага маань єндєрлєх гэж байна. Єнєєдєр Монголд иргэний нийгэм бvрэлдэн тогтсон уу, та иргэний нийгэм гэдгийг юу гэж тодорхойлох вэ, манайд яг одоо иргэний нийгэм хєгжлийнхєє ямар тєвшинд байгаа гэж та vзэж байна вэ? Монгол улсын хєгжлийн гарц юу вэ зэрэг асуултуудын хариуг сонсмоор байна?

“Иргэний нийгэм”-ийн тухай олон тодорхойлолтуудаас ардчиллыг дэмжигчдийн дунд єргєнєєр хvлээн зєвшєєрєгддєг нэг тодорхойлолтыг толилуулъя: “Тєр, гэр бvл хоёрын хоорондох орон зайд vйл ажиллагаагаа явуулдаг, єєрсдийн сонирхол, vнэт зvйлсээ хамгаалах, хєгжvvлэх хvсэл бvхий нийгмийн гишvvдийн сайн дурын vндсэн дээр байгуулагдсан, тєрєєс ангид, хараат бус байгууллагууд юм”.

Иргэдийн татвараас бvрддэг улсын нєєц баялаг хэрхэн ашиглагдаж байна, тєрєєс иргэдэд vзvvлж буй vйлчилгээ нь хэр зэрэг vр єгєєжтэй байна зэрэг асуудлуудад иргэний нийгмийн бvлгvvд хяналт тавьж тєрийн vйлчилгээнд ил тод, хариуцан тайлагнах хэм хэмжээг тєвлєвшvvлэхийн тєлєє ажиллах шаардлага гарч байна. Зєвхєн тєлсєн татварынхаа тєлєє нэхэл болоод байх биш улс нийгэмд тулгамдаж буй асуудал, бэрхшээлvvдийг арилгах, шийдвэрлэхийн тєлєє иргэний нийгмийнхэн чадах ядахаараа ажиллаж байна. Монголын хєгжлийн гарц бол хvчирхэг иргэний нийгмийг цогцлуулах явдал билээ.

Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

1%-ийн татварын санаачлагын талаар дэлгэрэнгvй мэдээлэл авах хvсэлтэй хувь хvн, байгууллага Ардчиллын Боловсрол Тєвийн
www.demo.org.mn/onepercent хаяг буюу 310560 тоот утсанд хандаж болно.

Дээш  |  Буцах
 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.