Өнөөдөр: 2018-01-16
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Нийтлэл
2005-05-17

"Ардчиллын боловсрол төв"-ийн захирал Г. Ундралын "ИНФО" сонины 2004 оны 11-р сарын 40 дугаарт өгсөн ярилцлага

НЭГ ХУВИЙН ХУУЛИЙН МЕХАНИЗМ НЬ АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХҮЧТЭЙ ХЭРЭГСЭЛ БОЛЖ ӨГӨХ ЮМ

Саяхан таныг их сонирхолтой сургалтанд оролцоод ирсэн гэж дуулдлаа?

Унгарын Будапешт хотноо болсон “Нэг хувийн хууль” сэдэвт сургалтанд оролцоод ирлээ. Унгарын “NIOK” ТББ-аас зохион байгуулсан уг сургалтанд 14 орны 18 ТББ-ууд оролцсон юм. Монголоос манай байгууллага оролцлоо. Манайд хараахан яригдаж эхлээгүй байгаа ТББ-уудын санхүүжилтийн эх үүсвэр болох “Нэг хувийн хууль” хэмээх сонирхолтой туршлагыг хэрэгжүүлэх арга замын тухай сургалт болсон.

Яригдаж эхлээгүй туршлага гэв үү?

Анх Унгар улс санаачилж, улмаар Төв ба Зүүн Европын зарим улс хэрэгжүүлж эхлээд байгаа шинэ туршлага. “Татвар төлөгч иргэн татварынхаа нэг хувийг нийгэмд ач тустай ажил хийж байгаа аль нэг ТББ-ын санхүүжүүлтэнд зориулан нэр заан тодорхойлж өгөх” тухай Хүн амын орлогын албан татварын хуулиндаа заачихдаг юм байна. Татвараа юунд зориулж өгөхөө иргэн өөрөө тодорхойлж, бас юунд зарцуулж байгааг нь ч хянах эрх нь нээлттэй. Түүнийгээ “нэг хувийн хууль” гэж ярьцгаагаад сурчихсан юм билээ. Манай ТББ-ууд хамтраад энэ тал дээр ажиллавал болохгүй гэх газаргүй. Иргэний нийгмийн хөгжлийг урагшлуулах асар том туршлага гэж би бодсон.

Та яаж яваад ийм сургалтад оролцов оо?

Манай байгууллага нь “Монголын ТББ-уудын чадавхийг бэхжүүлэх” гэсэн үндсэн хөтөлбөртэй. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаадын ТББ-уудыг олж хамтран ажиллах зорилгоор интернэтээр “зугаалж” яваад Унгарын NIOK ТББ-ын вэб рүү орж танилцсан юм. “Нэг хувийн хууль” гэх энэ шинэ санаачлага нь үнэхээр миний анхаарлыг татсан. Тэгээд и-мэйлээр холбоо тогтоож, хоёр байгууллагынхаа тухай мэдээлэлтэй болж, нэтээр харилцан туршлага солилцсон. Энэ оны найман сард намайг энэ сургалтанд оролцохыг урьсан юм.

“Нэг хувийн хууль” таны хэлснээр үнэхээр иргэний нийгмийн хөгжилд өөрчлөлт оруулж чадах болов уу?

Мэдээж. Юуны түрүүнд ТББ-уудад орлогын эх үүсвэр бий болно. Иргэд татвараа юунд өгөхөө тодорхойлох боломжтой. ТББ-уудын үйл ажиллагаа нээлттэй ил тод болж, олон нийтийн дэмжлэг авах боломжтой. Шийдвэр гаргах төвлөрлийг сааруулж, иргэд өөрсдөө шийдвэр гаргах эрх мэдэлтэй болно. Нөгөө талаас нийгмийн сайн сайхны төлөө иргэд сайн дураараа үүрэг гүйцэтгэх “сургууль” болж өгнө. ТББ ба Татварын албаны хооронд шууд харилцаа бий болно. Бас ийм хууль баталсан төр, засгийн имиж олон түмний дунд болон гадаад орчинд өснө гээд олон ач холбогдлыг тоочиж болно. Хамгийн гол нь “нэг хувийн хууль”-ийн механизм нь ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх хүчтэй хэрэгсэл болж өгөх юм.

Үнэхээр ийм үр дүн байгааг Унгарын туршлага харуулж байнаа гэх гээд байна уу?

Ганцхан Унгар ч биш, Словак, Польш, Литв, Румын гээд олон орнууд энэхүү хуулиа баталчихсан. Тэдний туршлагаас харахад ТББ-уудын хувьд жинхэнэ өрсөлдөөн гарч ирдэг. Үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод тайлагнадгаас хүмүүс нь ашиг тусыг нь сайн мэддэг болно. Одоо манайд бол нөгөө л мэддэг Залуучуудын Холбоо, Эмэгтэйчүүдийн Холбоо зэргийг л нэрлэх байх. Сайн танигдаагүй ч үнэхээр нийгэмд ашигтай үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудыг хүмүүс төдийлэн мэдэхгүй байгаа. Тийм болохоор ТББ-уудын үйл ажиллагааг ил тод болгож, олон нийтэд болон төр засагт таниулах асуудал шаардлагатай байна. Хамгийн гол нь нийгмийн ардчилал гэж ярьж байгаа өнөө үед хувь хүний ардчиллыг хөгжүүлэх боломжийг бий болгож өгнө. Хувь хүний ардчилал хөгжиж байж, нийгмийн ардчилал хөгждөг гэдгийг барууны жишээ харуулж байна.

Яагаад хувь хүний ардчилал гэж?

Ер нь ардчиллыг “ард түмний засаглал” гэдэг биз дээ. Одоогоор иргэд маань татвараа өгөөд л байгаа болохоос гүйцэтгэлийг нь хянаж чадахгүй байгаа. Харин энэ “нэг хувийн татварын хууль” батлагдсанаар татвар төлөгч иргэд улсын төсвөө хуваарилдаг механизмд гар бие оролцох болно. Дээрхи орнуудын татварын байгууллага нь өмнөх жилийн ХАОТатварын “нэг хувь”-ийн саналыг аль байгууллага, хичнээн хэмжээгээр авсныг нэрсээр нь сонин хэвлэлээр жагсаан гаргадаг юм билээ.

Таныг “Ашгийн төлөө бус байгууллагуудын тухай хууль”-ийн төсөл дээр ажиллаж байгаа гэж сонссон юм байна. Энэ талаар Та юу хэлэхсэн бол?

Хуулийн төсөл хараахан дуусаагүй байгаа тул одоогоор энэ тухай ярихгүй өнгөрсөн нь зөв байх. Харин “Холбоо, сангийн тухай хууль”-ийн төслийн ажлын хэсгийн бүрэлдхүүнд багтан ажиллаж байгаагийн хувьд уг “нэг хувийн татвар”-ын асуудлыг тухайн хуулинд тусгуулахаар ажиллаж байна.

Тэгээд энэ санал чинь батлагдах болов уу?

Манай байгууллага энэ “нэг хувийн татвар”-ын асуудлаар нилээд цар хүрээтэй, эрчимтэй үйл ажиллагаа явуулахаар эхлүүлээд байна. Юуны өмнө сонирхогч талуудыг оролцуулсан баг бүрдүүлж бодлогын баримт бичиг боловсруулах, нөлөөлөл, сурталчилгааны ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Нээлттэй нийгэм форумын зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн явдалд талархаж байгаагаа танай сониноор дамжуулан хүргэе. Мөн бусад төрийн болон ТББ-ууд, донор болон бизнесийн байгууллагууд, иргэд, олон нийт, ер нь хүн бүрийн хүчин зүтгэл, санаачлага, дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагааны үр дүнд энэхүү “нэг хувийн хууль” нь биелэлээ олох болно гэдэгт найдаж байна.

Дээш  |  Буцах
 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.