Өнөөдөр: 2018-01-16
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Мэдээллийн сан
2005-05-17

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ГЭЖ ЮУ ВЭ?

Улс орнуудын орон нутгийн, сайн дурын байгууллагууд, албан бус секторын үйл ажиллагааг тодорхойлохын тулд анх НҮБ, хожим нь олон улсын болон хандивлагч байгууллагууд “төрийн бус байгууллага” (ТББ) гэсэн нэр томъёог хэрэглэжээ. ТББ гэж өөрсдийн санаачлагаар байгуулсан, байгууллагынхаа зорилго, зорилтыг биелүүлэхийн төлөө бие сэтгэлээ өгсөн, нийтлэг нэгэн зорилго бүхий иргэд эвлэлдэн нэгдэн ажиллахыг хэлнэ.

Ихэнхи орнуудад ТББ-ын үйл ажиллагаа Үндсэн хууль, эсвэл өөр бусад хуулиар зохицуулагдсан байдаг. Монгол улсад ТББ-ын эрх зүйн үндсийг 1997 онд гарсан “ТББ-ын тухай хууль”-иар баталгаажуулсан билээ. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Төрийн бус байгууллага гэж иргэд, төрийн байгууллага (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага)-аас өөр бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ.

“Нийгэмд шийдэгдээгүй асуудал хичнээн их байна, ТББ-ууд төчнөөн олон байх магадлалтай” гэж улс төр судлаачид бичсэн байдаг. Мөн “Улс орны хөгжлийн түвшинг тухайн оронд үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын тоогоор тодорхойлдог” гэсэн нэгэн үзүүлэлт байдаг юм билээ.

Дэлгүүрээс худалдан авсан өнгөт телевизорын өнгө нь долоо хоногийн дараа гарахаа больчихлоо. Засварчин дуудаж үзүүлэхэд “үйлдвэрийн брак” гээд явчихлаа. Та одоо яах вэ? Хаана хандах вэ? Мэдээж, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс тусламж хүснэ.

Таны хүүхэд 10-р ангиа төгсөх гэж байна. Цаашид ямар мэргэжил эзэмшүүлэх, гадаад дотоодын аль сургуульд суралцуулах, энэ тухай хамгийн дөт, бодит мэдээллийг хаанаас авахаа мэдэхгүй байвал Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв болон Монголын Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Төв Танд тодорхой мэдээллээр үйлчилнэ.
Гэр бүл, хамаатан садангийн тань хүн ямарваа нэгэн хүчирхийлэлд удаа дараа өртөж, сэтгэл санааны болон бие бялдрын байнгын дарамтанд орж яахаа мэдэхгүй байгаа бол ... Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хүчирхийлэлд өртөгсдийг хамгаална.

Та төрийн бус байгууллага байгуулах болон хэрхэн ажиллуулах талаар зөвлөгөө авах, эсвэл ТББ-уудын тухай сүүлийн үеийн мэдээ мэдээллүүдийг авмаар байгаа бол Ардчиллын Боловсрол Төв Танд энэ бүх мэдээлэл, үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх болно.

Дээрхи болон бусад олон төрлийн үйлчилгээг манай ТББ-ууд үзүүлж байгаа юм. 2004 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар Монголын ТББ-уудын тоо 4200 хүрээд байна. ТББ-ууд гэдэг нь төр, засгийн шийдвэрлэх ёстой боловч хийгддэггүй, нийгэмд болон орчин тойронд тулгамдаж буй асуудлуудыг соргогоор харж, идэвхи зүтгэлтэй шийддэг, бид бүгдийн өдөр тутмын амьдралыг илүү гэгээтэй, сайхан болгох зорилго бүхий, сайн дураараа эвлэлдэж зохион байгуулалтанд орсон сайн санаат хүмүүсийн нэгдлүүд юм. Тэд өөрсдийн цаг зав, мэдлэг чадвар, боломж бололцоогоо бусдын тусын тулд зориулж буй буянт хүмүүс юм.

ТББ-ууд төр засгийн үйл ажиллагаа, үйлчилгээний ачааллыг хөнгөвчилж нөөц зардлыг нь хэмнэж байгаа билээ. ТББ-ыг төрийн байгууллагуудтай харьцуулбал иргэдийн ашиг сонирхлыг бага зардлаар, илүү үр дүнтэй хамгаалж, тэдэнд үйлчилдэг. Төрийн нүсэр, хүнд сурталд автагдсан аппаратаас илүү жижиг, тодорхой зорилготой ТББ нь иргэд бөгөөд нийгэмд харьцангуй ойр ажилладаг хийгээд тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг хамгийн сайн мэдэж тодорхойлж чаддаг билээ.

Хөгжилтэй орнуудын туршлагаас харахад төр нь төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих үүднээс татвараас аль болох хөнгөлөх, чөлөөлөх, тэр тусмаа бизнесийнхний татварын тодорхой хувийг иргэний нийгэм, ТББ-ууддаа зориулж байна. Энэ нь эргээд улс орондоо хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм. Иргэд өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр ТББ-ын үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж, оюун санаа болон эд материалын дэмжлэг туслалцааг нийгмийн сайн сайхны төлөө хандивлах эрхээ эдлэх нь зүй ёсны хэрэг. Харин ТББ-ууд хуулийн дагуу зохих татвараа төлөх нь тэдний үүрэг юм.

Дээш  |  Буцах
 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.