Өнөөдөр: 2018-01-16
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Мэдээллийн сан
2005-05-17

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА БА ТАТВАР

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үйл явц гүнзгийрэх тусам татварын тогтолцоог боловсронгуй болгох, бүртгэл хөтлөлт, татварын тооцооллын асуудлыг сайжруулахын зэрэгцээ татварын боловсролыг дээшлүүлэх явдал чухлаар тавигдаж байна. Монгол улсад 1993 оноос татварын багц хууль хэрэгжиж, хамгийн бага зардлаар татварын орлогыг цуглуулах сонгодог арга болох татвар төлөгч өөрөө орлого татвараа тодорхойлж төлдөг шинэ тогтолцоонд шилжсэн нь энэ тогтолцооны гол субьект болох татвар төлөгчдийн татварын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагыг улам өндөржүүлж байгаа юм.

Нийгмийн соёл, боловсрол, эрүүл мэнд, эмзэг хэсэг, улс орны өнгө төрхийг өнөөгийн дэлхий нийтийн хөгжлийн түвшингээс хоцроохгүй авч явж, улам хөгжүүлэх үндсийг татвар төлөгч бүрийн хуулийн дагуу оруулсан хувь нэмрээс бүрдсэн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байдаг. Монгол улсын Татварын ерөнхий хуульд «Хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд, тодорхой хугацаанд, тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ» гэж заасан болохоор иргэн, хуулийн этгээдүүд нь хуулиар ногдсон үүргээ заавал биелүүлэх үүрэгтэй төдийгүй түүгээрээ бахархаж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлж байгаа хэрэг гэж үздэг. Энэ үүргийн биелэлт нь төрийн удирдлагаасаа эхлээд иргэн, хуулийн этгээд бүрийн хүчин зүтгэлээс хамаардаг, өөрөөр хэлбэл оролцогч талуудын ухамсарт үйл ажиллагаа юу юунаас ч чухал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Монгол улсын Төрийн бус байгууллагын хууль 1997 онд батлагдаж хэрэгжсэнээс хойш төрийн бус байгууллагууд нь хуулийн хүрээнд ажиллаж, татварын багц хуулийг хэрэгжүүлж, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар (ААНБОАТ) болон Хүн амын орлогын албан татвар (ХАОАТ)-ыг голлон төлж ирсэн байна. Монгол улсын ААНБОА Татварын хуулийн 3 дугаар зүйлийн 4-т: «Төрийн бус байгууллага татвар төлөгч байна» гэсэн заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн өөрчлөлтөөр оруулсан нь төрийн бус байгууллагын төсвийн өмнө хүлээх үүргийг нь тодруулж өгсөн.

Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих үүднээс 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн өөрчлөлтөөр ААНБОА татварын хуулийн 7.1.2-т Төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн татвар, хандив, 7.1.7-д Нийгэмд үйлчилдэг улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагын дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, 7.1.8-д нийгэмд үйлчилдэг улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагад өргөсөн хандив, ХАОАТ-ын 9.1.14-д иргэдээс боловсролын сан, нийгэмд үйлчилдэг, улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагад өргөсөн хандив зэрэг орлогуудыг татвар ногдох орлогоос чөлөөлөхөөр хуульд оруулсныг 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн өөрчлөлтөөр ААНБОА татварын хуулийн 7.1.7-г Нийгэмд үйлчилдэг улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагын орлого гэж өөрчлөн, 7.1.8-д заасныг хүчингүй болсонд тооцсон байна.

Монгол улсад 2005 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 4600 төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2002 онд Нийслэлийн 6 дүүргийн (Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул) татварын албанд нийт 516 ТББ бүртгэгдэж, 426,8 сая төгрөгийн татварыг улсын төсөвт оруулсан бөгөөд үүнээс 9,0 сая төгрөгийг ААНБОАТ, 365,6 сая төгрөгийг ХАОАТ, 19,8 сая төгрөгийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, 32, 3 сая төгрөгийг бусад татварт төлжээ. Харин 2003 онд 583,6 сая төгрөгийн татварыг төсөвт оруулснаас 25,2 сая төгрөгийг ААНБОАТ, 503,9 сая төгрөгийг ХАОАТ, 1,0 сая төгрөгийг НӨАТ, 44,1 сая төгрөгийг ҮХХАТ, 9,3 сая төгрөгийг бусад татварт төлсөн байна. Дээрх ТББ-ууд 2002 онд 0,7 сая, 2003 онд 75,6 сая төгрөгийн албан татварын чөлөөлөлтийг (ААНБОАТ-ын хуулийн 7.1.2. “Төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн татвар, хандивыг орлогын албан татвараас чөлөөлөгдөнө”) тус тус эдэлсэн байна.

Нийслэлийн 6 дүүрэгт харьяалах төрийн бус байгууллагуудад гарч байгаа алдаа оноо, зөрчил дутагдлыг 2002, 2003 оны байдлаар судалж үзэхэд нийт шалгалтад хамрагдсан төрийн бус байгууллагуудын 66.9 хувь нь ямар нэг зөрчилтэй, үүнээс 39.2 хувь нь бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох албан татварын дундын суутгал хийгээгүй, 23.2 хувь нь ХАОА татварыг суутгаагүй буюу дутуу суутгасан, 18.4 хувь нь татвараа хугацаанд нь төлөөгүй, 5.8 хувь нь үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулж төлөөгүй, 3.9 хувь нь баримтгүй зардлыг татвар ногдуулах орлогоос хассан зөрчлүүд зонхилж байлаа. Бодит байдалд гарч байгаа зөрчил болон төрийн бус байгууллагуудын удирдлага, хамт олны сонирхсон асуудлуудыг судалсны үндсэн дээр мөрдөгдөж байгаа хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэх аргачлал, журам, зааврыг ийнхүү гарын авлага болгон бэлтгэн гаргаж байгаа нь нийт төрийн бус байгууллагуудын хэмжээнд эдгээрийг нэг мөр зөв ойлгон ажил албандаа хэрэгжүүлэх бололцоог нэмэгдүүлэх юм.

Төрийн бус байгууллагууд нь улс орны хэмжээнд тулгамдсан асуудлуудыг өөрсдийн оюун санаа, итгэл үнэмшлээрээ шийдвэрлэхээр эвлэлдэн нэгдэж, төсвөөс дэмжлэг туслалцаа авалгүйгээр ашгийн төлөө биш зөвхөн үүсгэн байгуулсан зорилгоо хэрэгжүүлэх зардлыг нөхөх үүднээс нийгмийн сайн сайхны тусын тулд ажиллаж, түүнээсээ зохих хуулийн дагуу татвараа төлж байдгаараа бусад татвар төлөгчөөс өвөрмөц онцлогтой.

Дээш  |  Буцах
 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.