Өнөөдөр: 2018-01-16
2005/12/15
УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн “1%-ийн татвар”-ын талаар гадаадын мэргэжилтнүүдтэй санал солилцов. [/b] 2005 оны 12-р сарын 13-нд УИХ-ын гишүүн Д. Идэвхтэн Унгар болон Словак улсаас ирсэн 1%-ийн татварын мэргэжилтнүүдийг төрийн ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Европын улс орнуудад “1%-ийн татвар”-ын хуулийг баталж, хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахын зэрэгцээ, ашгийн бус байг...
2005/12/15
Унгар, Словакийн мэргэжилтнүүд Монголын ТББ-уудтай уулзав. 1%-ийн татварын хуулийн талаарх Европын орнуудын тэргүүн туршлагыг ТББ-уудад мэдээлэх, танилцуулах зорилгоор 2005 оны 12-р сарын 13-нд “1%-ийн татварын санаачлага” уулзалтыг АНУ-ын Хөгжлийн Агентлагийн сургалт, мэдээллийн төвд зохион байгуулав. Тус уулзалтад Унгар болон Словак улсын 1%-ийн татварын мэргэжилтнүүд танилцуулга хийж, 1%-ийн татварын хуулийг тус улсуудад хэрхэн нэвтрүүлсэн стратеги болон Монголд уг...
2005/12/15
УИХ-ын гишүүдэд “1%-ийн татварын хууль”-ийн олон улсын туршлагаас танилцууллаа.[/b] Ардчиллын Боловсрол Төв ТББ-аас Улсын Их Хурлын Төсвий...
2005/12/01
Hevlel medeelliin heregsleer 1%-n tatvaryg surtalchilsan baidal Монголын Үндэсний Телевиз:...
 
 
Мэдээллийн сан
2005-05-17

1%-ИЙН БОДЛОГЫН ЧАНАРТАЙ ДАВУУ ТАЛУУД

- “Татварын хөрөнгийн зарцуулалтын асуудлаар хувь хүн шийдвэр гаргах”
Татвар төлөгч иргэд орлогын татварынхаа бага ч болов хэсгийг юунд зарцуулахыг бие даан шийдэж, ардчиллын зарчмыг шууд хэрэгжүүлэх боломжтой болно.

- “Иргэний нийгмийн хөгжил”
(a) ТББ-уудад санхүүжилтийн шинэ эх үүсвэр бүрдүүлэх
(б) ТББ-уудын үйл ажиллагааг олон нийтэд таниулах
(в) ТББ-уудын олон нийттэй харилцах, тэдэнд хүрч ажиллах чадварыг сайжруулах

- “Филантропийн соёлыг хөгжүүлэх”
ТББ-уудын үйл ажиллагаанд иргэдийн дэмжлэг чухал гэдгийг тодотгож өгнө. Яагаад ТББ-уудыг дэмжиж байгаа талаар бодолхийлэх боломжийг хувь хүмүүст олгодог.

- “Төрийн аутсорсинг”
Энэхүү механизм нь олон нийтэд үр өгөөжтэй үйл ажиллагааг төвлөрсөн бус, улс төржөөгүй аргаар дэмжих бололцоог засгийн газарт олгодог.

Дээш  |  Буцах
 ХэлэлцүүлэгХолбоо барих | English page
Copyright© 2005 DEMO. Эзэмших бүх эрх хуулиар хамгаалагдана.